Цахим спортын HLTV сайтаас Румынд болсон "PGL Cluj-Napoca" тэмцээний дараа дэлхийн чансаагаа шинэчлэн гаргалаа. Тус тэмцээнд түрүүлсэн "Vitality" баг 1000 оноотой чансааны тэргүүн байраа хадгалан үлдсэн бол удаалсан PARIVISION, MOUZ, The MongolZ багууд чансаагаа ахиулж чадсан байна. Манай баг хоёр байр ахиж, чансааны 7-д орж ирлээ.

HLTV чансаа, 2-р сарын 23
1. Vitality (-) 1000 оноо
2. Furia (-) 659
3. Mouz (+1) 481
4. Falcons (-1) 474
5. PARIVISION (+1) 381
6. Spirit (-1) 349
7. The Mongolz (+2) 280
8. NAVI (-) 260
9. Faze (-2) 249
10. Aurora (+1) 244
