UBLife Logo
Дэлхий

Хамгийн хачирхалтай тэмцээн уралдаанууд

Хамгийн хачирхалтай тэмцээн уралдаанууд

Хүн төрөлхтний дотор уралдаж, тэмцэлдэх хүсэл төрсөн цагаас нь асан, бадарч байдаг ажээ. Хүн болгон олимп, ДАШТ-д оролцож чадахгүй тул өөрсдийн чаддаг зүйлээр өрсөлдөх боломж бий. Ингээд та бүхэнд энэ дэлхийн хамгийн хачирхалтай тэмцээн уралдаануудыг танилцуулж байна.

Хамгийн урт, ганган сахал, хуузны уралдаан

1990 оноос эхлэн явагдаж байгаа.

Бяслаг хөөх тэмцээн

Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн Даваа гарагт Английн Котсуолдсд явагддаг. Оролцогчид уулын оройгоос өнхөрсөн бяслагийг түрүүлж барихаар өрсөлдөнө.

“Хоосон” гитар тоглох

Финландад 1996 оноос эхэлжээ. Оролцогчид гитар тоглож буй мэт дүр эсгэн өрсөлддөг. Аваргад цахилгаан гитар бэлэглэдэг.

Чигийн улаан хорхойн ангуучин

Англид 1980 оноос эхлэн явагдаж байгаа тэмцээн. Хашгарч, орилж, ухаж төнхөх аргаар хэн олон чирийн улаан гаргаж ирсэн нь ялна. Одоогийн байдлаар рекорд амжилт нь 30 минутад 567 хорхой гаргасан амжилт.

Эхнэрээ үүрч гүйх уралдаан

Эр нөхрүүд 253 метр саадтай зайг эхнэрээ үүрэн туулах ёстой.

Уйлдаг сүмоч хүүхэд

400 жилийн түүхтэй эртний Японы тэмцээн. Дохён дээр бөхчүүд хоёр хүүхэд гаргаж ирнэ. Түрүүлж уйлсан нь ялагч. Зэрэг уйлаад эхлэвэл хэн чанга уйлсан нь ялдаг.

Хөлийн хурууны барилдаан

1974 оноос эхтэй энэ тэмцээн Английн “Bentley Brook Inn” зочид буудалд явагддаг.

Зүлэг тэгшлэгч машины уралдаан

Их Британи, Австралид их хөгжсөн “спорт”.

Хайч, чулуу, даавуу

Энэ тоглоомыг хүүхэд болгон мэднэ. Гэхдээ энэ төрлөөр ДАШТ явагддаг гэдгийг мэдэхгүй болов уу.

Нүүрээ хувиргах тэмцээн

Хэн нүүр царайгаа илүү эрэмдэг харуулсан нь ялдаг.

Жимсний яс нулимах уралдаан

Бараг 40 жилийн түүхтэй тэмцээн. 28,5 метр нулимсан тамирчин рекорд тогтоожээ.

Цусан зайдсаар байлдах

15 дугаар зууны үед Йорк, Ланкастерийн дайнаар цэргүүдийн сум хэрэглэл дуусаж, сүүлдээ хоол унд шидэлцэн байлдсан гэсэн домог бий. Энэ тулаанд зориулан, жил бүр тэмцээн зохион байгуулдаг.

Жоомны уралдаан

Жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд Австралийн Брисбен хотын “Story Bridge Hotel” зочид буудалд жоом уралдуулдаг.

Ортой уралдаан

Багаар, ганцаар гэх мэт янз бүрийн төрлөөр явагдаж болно. Гол зорилго нь хандив цуглуулах.

Зөгий цуглуулах тэмцээн

Хятадад болдог энэ уралдаанд хамгийн олон зөгий суулгасан нь ялдаг. Зөгийг жигнэж, кг-аар хэмждэг байна. Өнгөрсөн жил 26 кг зөгий суулгасан хүн ялж байжээ.

Хүрзтэй уралдаан

Уулын цана л гэсэн үг.

NAILYMPIA хумс гоёх уралдаан

Арван жилийн түүхтэй.

Мөлхөө хүүхдийн уралдаан

Хятадад болдог энэ уралдаанд нэг удаа 450 хүүхэд оролцож байв.

Гар утас шидэх тэмцээн

Хэн хол шидсэн нь ялна. Одоогийн рекорд нь 110 метр.

“Air Sex” тэмцээн

Дээр дурдсан хоосон гитар шиг тэмцээн. 2009 оноос хойш АНУ-д явагдаж байна.

Тэмээн хяруулны уралдаан

Африк, АНУ-д явагддаг.

Эрчүүд таргалах тэмцээн

Суданы Динка омгийн эрчүүд борооны улирлын дараа сүү уух уралдаанд ордог. Зорилго нь хэн хамгийн тарган болох вэ гэдгийг тодруулах. Бүдүүн гэдэс нь баян чинээлэг гэдгийг илэрхийлдэг тул тэмцээний аварга тэр дороо эхнэртэй болдог байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...