UBLife Logo
Дэлхий

Эпштиний хэргээр Давосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч огцорлоо

Эпштиний хэргээр Давосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч огцорлоо

АНУ-ын санхүүч, бага насны хүүхдийг хүчирхийлэгч Жеффри Эпштиний нэр дэлхийн хэвлэл мэдээллийн хуудаснаас салахгүй байна. Тэрээр маш баян, нөлөө бүхий этгээд байсан бөгөөд алдартнуудад хууль зөрчин, янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг байжээ. Шүүх хурлаа хүлээж байхдаа Жеффри Нью-Йоркийн шоронд амиа хорлосон. Гэвч түүний хэргийг хаагаагүй байгаа. Одоо хүртэл шинээр гарч ирж байгаа олон баримт дэлхийн олон орныг донсолгоод байна. 2026 оны нэгдүгээр сард нийтэд ил болсон материалыг хуульч, сэтгүүлч, үнэнийг хайсан энгийн иргэд ч судалсаар байна.

Энэ удаад Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Борге Бренде албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдлээ. Шалтгаан нь нөгөөх Эпштин.

Бренде бол Норвегийн ГХЯ, Байгаль орчны яам, Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд байсан хүн. Эхнэр, хоёр хүүхэдтэй.

2017 онд Давосын дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Жеффри Эпштиний файлд түүний нэр хэд хэдэн удаа гарч, Эпштинтэй уулзаж байсан нь тогтоогджээ.

Бренде 2018-2019 онд түүнтэй 3 удаа өдрийн хоолонд орсноо хүлээн зөвшөөрч, цахим шуудангаар харилцдаг байсан гэж мэдүүлсэн ч гэмт хэрэгт орооцолдож байсныг нь огт мэдээгүй гэж хэлсэн байна.

Тэрээр “Удаан бодсоны эцэст би Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын албаа орхихоор шийдлээ. Миний энд ажилласан найман жил үнэхээр үр бүтээлтэй он жилүүд байлаа. Манай форум шүүх, хэрүүл маргаантай холбогдолгүй ажлаа хийх нь чухал байгаа тул би гарч байна” гэж мэдэгдлээ. Мөн Эпштинийг ямар хүн гэдгийг нухацтай судлаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...