UBLife Logo
Дэлхий

Axios: АНУ аятолла Хаменеиг устгахаар зэхэж байна

Axios: АНУ аятолла Хаменеиг устгахаар зэхэж байна

АНУ, Ираны хэлэлцээр Женевт үргэлжилж байгаа ч хоёр улсын хооронд мөргөлдөөн гарах нь бараг ойлгомжтой болжээ. Учир нь Иран цөмийн объектуудаа үзүүлэхээс эрс татгалзаж, эдийн засгийн хоригийг зогсоосны дараа л гэрээ байгуулж болно гэж мэдэгдсэн байна. Ингэхээр энэ амралтын өдрүүдэд АНУ Иранд довтлох магадлал тун өндөр боллоо.

АНУ-ын “Axios” порталын засгийн газарт ойр эх сурвалжаас авсан мэдээллээр тусгай албаныхан Ираны шашны тэргүүн Али Хаменеи, түүний хүү Моджтаба нарыг устгах төлөвлөгөө боловсруулаад байгаа гэнэ. Тухайн эх сурвалж “Хэд хэдэн төлөвлөгөө байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп аль хувилбарыг сонгохоос бүх зүйл шалтгаална. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө ч ямар сонголт хийхээ шийдээгүй байгаа гэж бодож байна” гэжээ.

Одоогийн байдлаар Ойрх Дорнодод АНУ-ын цэргийн маш том хүч төвлөрөөд байна. Энэ сарын 19-нд Дональд Трамп Иранд цөмийн хөтөлбөрөө бүр мөсөн зогсооход 10-15 хоногийн хугацаа өгсөн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...