UBLife Logo
Кино

Муур муулсан Жесси Бакли Оскараа алдахаас эмээв

Муур муулсан Жесси Бакли Оскараа алдахаас эмээв

Ирландын жүжигчин Жесси Бакли энэ жилийн Оскарын шагналд “Хамнет” киногоор дэвшиж, шалгарах магадлал ч тун өндөр байгаа билээ. Гэвч сүүлийн үед тэрээр нэгэн будилаанд нэр нь холбогдоод эхэлжээ. Тэр нь гэрийн муур.

Муурт хайртай хүмүүс Оскарын шагнал ойртохтой зэрэгцэн, 2025 оны 11 дүгээр сард гарсан “Happy Sad Confused” подкастыг ухаад гаргаад ирсэн юм. Тэр нэвтрүүлэгт орсон Бакли муурт дургүй гэдгээ ил тод илэрхийлж байлаа. Одоогийн нөхөртэйгөө танилцаад үерхэж байхад нь залуугийн гэрт хоёр муур байсан гэнэ.

Бакли “Тэр хоёр муурын нэг нь ёстой жинхэнэ гичий байсан. Дандаа миний эсрэг ханддаг гээч. Нэг өдөр хариад иртэл дэрэн дээр баасан байдаг байгаа. Би залуудаа шууд л “Муур, бид хоёрын нэгийг сонго” гэсэн шаардлага тавьсан. Би муурыг ялсан” гэж ярьж байлаа.

Муур, амьтанд хайртай хүмүүс энэ нэвтрүүлгийг ихэд жигшин хүлээж авсан.

Оскарын шагнал ойртож байхад хүмүүстэй муудалцаад дэмий гэдгээ ойлгосон Бакли Пүрэв гарагт Жимми Фэллоны ток шоунд оролцож, байдлыг засах гэж оролдлоо.

Тэрээр “Би муурт дуртай, хайртай. Өнөөдөр өглөө би босохдоо “Хүмүүс намайг үнэхээр муурт дургүй гэж бодоод байгаа юм байх даа гэсэн бодолтой сэрлээ. Энэ бодол өдөржин намайг зовоолоо. Бүр бие муудсан” гэж ярьсан байна. Мөн 2019 онд “Муур” гэдэг нэртэй мюзиклд тоглохыг маш их хүссэн ч сонгон шалгаруултад тэнцээгүй гэдгээ хэлсэн байна.

Бакли одоогийн байдлаар “Хамнет” киногоор Critics’ Choice, Алтан бөмбөрцөг, BAFTA шагнал хүртээд байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...