UBLife Logo
Кино

2026  оныг эрт дээр үеийн кинонд хэрхэн төсөөлдөг байв?

2026  оныг эрт дээр үеийн кинонд хэрхэн төсөөлдөг байв?

Одоо бидний амьдарч байгаа 2026 оныг ирээдүй хэмээн төсөөлж, бичсэн зохиол бүтээл олон байдаг. Тэрхүү төсөөллүүд одоо бидний цонхоор харж байгаатай төсгүй ч зарим зүйлд айж эмээхээс өөр аргагүй болтол адилхан юм ч байна. Ухаалаг утас, олон нийтийн сүлжээ гарахаас өмнө зохиолч, найруулагчид цар тахал, байгалийн гамшиг, дарангуйлал, технологийн эрс хөгжлийн талаар санаа зовдог, бичдэг байжээ. Ингээд 2026 оныг төсөөлсөн арван бүтээлийг танилцуулж байна.

Dawn of the Planet of the Apes, 2014

Энэ кинонд 2026 онд дэлхий сүйрээд, хүн төрөлхтний 99 хувь нь сармагчны ханиадаар нас барсан гэж гарна. Сан-Франциско хот тоггүй, холбоогүй балгас болон хувирч, дархлаа сайтай амьд үлдсэн хэдхэн хүн цахилгаан станцаа засаж, соёл иргэншлээ сэргээх гэж оролдоно. Харин энэ үед ойд Цезарийн удирдлага дор Сармагчны нийгэм хөгжин цэцэглэж байх юм. Тэд өөрийн бичиг үсэгтэй, гэр орон, хуультай байх ажээ. 2026 он бол байгаль дэлхий хот тосгодыг залгин дуусгаж байгаа сүүлийн жил нь болж байна.  

Snowpiercer, 2020–2024

Өмнөд Солонгосын найруулагч Пон Чжун Хо Францын 1980 оны романы үйл явдлыг орчин цагт шилжүүлэн, кино бүтээсэн юм. 2026 онд хүн төрөлхтөн мөсөн үед хэдийн 7 дахь жилдээ амьдарч байх юм. Гадаа 100 хэм хүйтэн тул галт тэрэг зогсоход л үхэл ирнэ гэсэн үг. 1001 вагонтой том галт тэргэнд зиндааны ялгаа ихтэй.

“Arena: Maze of Death” тоглоом, 1996

Энэ тоглоомд 2026 он харгис ширүүн мэсч боолуудын цуст шоуны эрин үе болон гарах юм. Хүмүүс харгис шоу үзэхийг хүсэж, том компаниуд шууд нэвтрүүлгээр баяжиж байх юм. Энд аллагыг дээд технологийн зугаа болгон хувиргажээ. Гол баатар Гай Миллер зэвсэгт хөлсний алуурчид, робот, мутантуудын дундуур гарах ёстой. Хүний амьдрал ямар ч үнэгүй болсныг харуулсан тоглоом.

Doom, 2005

Энэ кинонд 2026 онд хүн төрөлхтөн Ангараг гаригийг эзэмшиж эхлэж байгааг харуулна. Судалгааны баазад хүмүүс эртний соёл иргэншлийн үлдэгдлийг судлан, эволюцийн талаар мэдэхийг хичээнэ. Гэвч эрдэмтдийн гаргасан нэг нээлт хүмүүсийг мангас болгон хувиргана. Тусгай отряд дэлхийг сөнөөх аюулыг зогсоохоор тэмцэнэ.

“Red Mars” ном, Ким Стэнли Робинсон, 1992

Энэ номонд 2026 онд хүмүүс Ангараг гаригийг эзмшихээр явж байгаага харуулна. 100 эрдэмтэн, инженер нар “Арес” хөлгөөр явж, анхны суурин байгуулахаар оролдоно. Тэргүүний технологи, олон улсын хамтын ажиллагааны ачаар анх удаа хүн төрөлхтөн харь гариг дээр амьдрал зохиох гэж байна. Гэвч Ангараг гаригийг хэвээр нь үлдээх үү, өөрчлөн хөгжүүлэх үү гэдэг асуудал тулгарна.

Pandorum, 2009

2026 онд дэлхийн нөөц баялаг дуусаж, өлсгөлөн эхэллээ. Хэт олон хүнтэй болсноос бүх юм ховордож, ус, хоолны төлөө тэд дайтах болно. 2026 онд тэд амьд гарах ганц арга бол алс тэртээ орших Танис гаригт суурьших явдал гэдгийг ойлгоно.

Ghost in the Shell, 1995

Маморү Ошийгийн энэ анимэгийн үйл явдал 2029 онд өрнөдөг ч 2026 онд кибер дайны эхлэл тавигддаг юм. Энэ үед хүн, төмөр хүний хоорондын ялгаа бараг арилж, хүний оюун санааг дэлхийн сүлжээнд шууд холбодог болжээ.

“There Will Come Soft Rains” ном, Рей Брэдбери, 1950

Энэ өгүүллэгт 2026 он цөмийн дайны дараах үе гэж гарч ирнэ. Оллендейл хотоос үнс нурам л үлдэж, хүмүүс нь байшингийн ханан дахь сүүдэр болон үлджээ. Гэхдээ хүн байхгүй болсныг анзааралгүй ажилласаар байгаа нэгэн автомат байшин байх юм.

“Vanquish”, тоглоом, 2010

“Vanquish” тоглоомын 2026 онд эрчим хүчний хямрал тохиолдож, нөөцийн төлөө том дайн эхлэхэд бэлэн болжээ. АНУ асар том нарны станц барьж, дэлхийд эрчим хүч нийлүүлнэ. Энэ станцын төлөө оросууд дайрч, зэвсэг болгон ашиглахыг оролдоно.

Metropolis, 1927

Ориг кинонд нь тодорхой он гардаггүй ч роман дээр нь үйл явдал 2026 онд болсон гэж бичжээ. Дээд талд баячууд тансаг амьдарч, газар доор нь ядуучууд хүнд ажил эрхэлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...