Ираны шашны дээд удирдагч Можтаба Хаменеи томилогдсоноосоо хойш анх удаагаа ард түмэндээ хандан, үг хэллээ. Тэрээр АНУ, Израилын халдлагаар амиа алдагсдын өс хонзонг авна гэдгээ амлаж, Ормузын хоолойг хаасан хэвээр байх болно гэдгээ мэдэгдлээ.
Можтабагийн энэ мэдэгдлийг Ираны төв телевиз дамжуулахдаа хөтлөгч үгийг уншсан бөгөөд Можтаба Хаменеи камерын өмнө гарч ирсэнгүй. Энэ нь мөн олон янзын цуурхал гарах нөхцөл боллоо. “Reuters” агентлагаас дээд удирдагчийг хөнгөн шархадсан гэж мэдээлсэн бол зарим хэвлэл Израилын тагнуулын хараанд өртөхгүйн тулд далд газар нуугдаж байна гэжээ. Халдлагын эхний өдөр алагдсан гэх цуурхал ч гараад эхэлжээ.
Можтаба Хаменеи “Бид алагдсан иргэдийнхээ өс хонзонг заавал авах болно гэдгийг амлаж байна. Ард түмэн биднээс дайснуудыг устгахыг шаардаж байна. Иран Ормузын хоолойг нээхгүй, хаасан хэвээр байх болно. Манай улс хөрш орнуудтайгаа эв нэгдэлтэй байхыг хүсдэг. Гэхдээ тэд нутаг дээрээ байгаа АНУ-ын цэргийн баазыг хаах ёстой” гэж мэдэгдсэн байна.
