UBLife Logo
Спорт

Ираны шигшээ баг ДАШТ-д оролцохгүй гэв

Ираны шигшээ баг ДАШТ-д оролцохгүй гэв

Энэ зун АНУ, Мексик, Канадад болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохгүй гэж Ираны Спортын сайд Ахмад Доньямали мэдэгдлээ. Ираны баг сонгон шалгаруулалтаа амжилттай давж, G хэсэгт ороод байгаа билээ.

Ахмад Доньямали “Авлигад идэгдсэн Засгийн газар манай удирдагчийг хөнөөсний дараа бидэнд ДАШТ-д оролцох ямар ч нөхцөл үлдсэнгүй. Дайснууд бидний эсрэг найман сарын дотор хоёр дайн өдөөж, олон мянган иран хүн амиа алдлаа. Ийм нөхцөлд бид ДАШТ-д оролцох боломжгүй” гэж мэдэгдсэн юм.

Харин ФИФА-гийн Ерөнхийлөгч Инфантино “Би Ерөнхийлөгч Трамптай Ираны багийн талаар ярьсан. Тэрээр Ираны багийг баяртай хүлээн авна гэж хэлсэн” гэж бичсэн байлаа.

Хэрэв Ираны баг үнэхээр татгалзвал тэмцээнээс 30 хоногийн өмнө албан бичиг илгээх ёстой. Ираны багийн оронд ямар багийг сонгох вэ гэдгээ ФИФА хуралдаж шийдэх болно. Одоогийн байдлаар Иракт эрхийг олгох, эсвэл Азийн хамгийн өндөр чансаатай багийг оролцуулах гэсэн саналууд гараад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...