UBLife Logo
Спорт

Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өчигдөр болж, оролцвол зохих 171 гишүүнээс 153  нь оролцож, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. 

Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов.

1. Г.Ерөөлбат (Монголын гимнастикийн холбоо - 118 санал)

2. Я.Содбаатар (Монголын чөлөөт бөхийн холбоо - 93 санал)

3. Д.Болормаа (Монголын тэшүүрийн холбоо - 92 санал)

4. Л.Мягмаржав (Монголын дугуйт тэшүүрийн холбоо - 87 санал)

5. Ц.Сандуй (Монголын триатлоны холбоо - 85 санал)

6. Д.Энхтөр (Монголын дугуйн холбоо - 84 санал)

7. П.Буяндэлгэр (Монголын чөлөөт бөхийн холбоо - 70) саналаар тус тус сонгогдлоо.

МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томилов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...