UBLife Logo
Дэлхий

АНУ-д аялахдаа барьцаа байршуулах ёстой болсон 50 улс

АНУ-д аялахдаа барьцаа байршуулах ёстой болсон 50 улс

“АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно” гэж АНУ-ын Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Уг жагсаалтад өмнө нь 38 орон орсон байсан бөгөөд энэ сарын 18-нд Монгол тэргүүтэй 12 улсыг шинээр нэмснээр нийт 50 орон болж өргөжлөө. Тухайн улсын иргэд визний хугацаа хэтрүүлэх, хууль бусаар үлдэх явдал их гаргадаг гэж Төрийн департамент үзжээ.

Visa Bond хөтөлөрт нэмэгдсэн 12 улс: Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа-Шинэ Гвиней, Сейшел арлууд, Тунис.

Өмнө нь байсан 38 улс: Алжир, Ангол, Антигуа Барбуда, Бангладеш, Бенин, Бутан, Ботсвана, Бурунди, Кабо-Верде, ТАБНУ, Кот-д’Ивуар, Куба, Жибути, Доминикан, Фижи, Габон, Гамби, Гвиней, Гвиней-Бисау, Кыргызстан, Малави, Мавритан, Намиби, Балба, Нигери, Сан-Томе Принсипи, Сенегал, Тажикистан, Танзан, Того, Тонга, Туркменистан, Тувалу, Уганда, Вануату, Венесуэл, Замби, Зимбабве.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...