UBLife Logo
Дэлхий

Францын хотын даргын сонгуульд Хитлер, Зеленский хоёр өрсөлдөж байна

Францын хотын даргын сонгуульд Хитлер, Зеленский хоёр өрсөлдөж байна

Францын хойд хэсгийн Арси-сюр-Об хэмээх жижигхэн хот цахим сүлжээний од болоод байна. Шалтгаан нь хотын даргын сонгууль бөгөөд тодорхой хэлбэл нэр дэвшигчдийн нэрээс болсон юм.

Арси-сюр-Об хотын даргын төлөө одоогийн дарга Шарль Хитлер (Charles Hittler) болон Антуан Рено-Зелински (Antoine Renault-Zielinski) нар өрсөлдөж байна. Гурав дахь нэр дэвшигч нь Анни Сука (Annie Soucat).

Шарль Хитлер Би-би-си-д ярилцлага өгөхдөө “Ёстой галзуу зүйл болж байна. Би амьдралынхаа турш нэрээсээ болж, янз бүрээр хэлүүлж ирсэн. Сонгуулийн сурталчилгааны зураг дээр надад сахал нэмж зурж байсныг ч харсан. Гэхдээ одоо арай хэтэрлээ. Цахим сүлжээнд Арси хотын иргэдийн 37 хувь нь гитлерчүүд гэж бичсэн байсан. Эхнэр минь уйлаад л. Хэрэв тэд манай хотын эдийн засаг, улс төрийн байдлын тухай бичсэн бол яах вэ зүгээр. Харин тэдэнд нэр дэвшигчдийн нэр л сонин байна” гэж ярьжээ.

Тус хотын талаар гарч байгаа мэдээний ихэнх нь Адольф Гитлер, Владимир Зеленский хоёрын дайн болоод байна.

Хотын дарга Хитлерийн гэр бүл Эльзасын уугуул. Аав нь малчин байжээ. Эльзас нь эрт дээр үеэс герман хэлтэй муж бөгөөд Францын бүрэлдэхүүнд ороод их удаагүй. Дайны үеэр Хитлерийн аавыг Германд ажиллуулахаар авч явсан гэнэ. Франц, герман хэлэнд Hittler гэдэг нь Фашист Германы удирдагч Адольф Гитлерийн нэрийн дуудлагатай яг ижил байдаг. Ганц ялгаа байгаа нь францаар Итлер, германаар Хитлер гэж дууддаг байна. Дайн дараа хүмүүс аавыг нь нэрээ соль гэж хүссэн ч Хитлер зөвшөөрсөнгүй. Нэгдүгээрт, мөнгө хэрэгтэй, хоёрдугаарт хүнд суртлын улмаас маш их ажил болдог байлаа.

Түүний хамаатнууд нэрээ солих нь сольж явсаар одоо Францад Хитлер нэртнүүд маш цөөрсөн. Зарим хүүхэд нь нэрээ Итлей болгож сольсон байна. Ач зээ нар нь ээжийнхээ талын нэрийг авчээ.

Хотын дарга Шарль Хитлер “Хүн алдартай байхад ямар нэртэй нь хамаагүй болдог. Хүмүүс намайг месье Шарль гэж дууддаг. Тиймээс би нэрээ солихыг хүсээгүй” гэж ярьж байна.

Түүний өрсөлдөгч, 28 настай Антуан Рено-Зелински баруунтны “Эх орончид” намын төлөөлөгч. Тэрээр Арси хотод саяхан ирсэн, гаалийн газрын ажилтан. Зелински нэрээ тэр польш ээжээсээ өвлөн авчээ.

“Надаас Украины Ерөнхийлөгчтэй хамаатай юу гэж дандаа асуудаг. Үгүй гэж хариулдаг. Хүмүүст хөгжилтэй байж болох ч надад хамаа алга. Гэхдээ Арси хотын талаар биднээ нэрээс өөр зүйл ярьж байвал сайн сан” гэж BFMTV-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...