БНСУ-ын охидын “Hearts2Hearts” гадаад явахаар Инчён олон улсын нисэх буудалд ирэхдээ хэт олон хамгаалагчтай байсан нь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулж байна. Хамгаалагчид хамтлагийн гишүүдийг тойрог болон хүрээлж, гараа нийлүүлэн алхаж, бусад зорчигчдод саад учруулж байсан байна.
Өнгөрсөн оны зургаадугаар сард хамтлагийн нэг гишүүнийг фэн нь түлхсэн учир аюулгүй байдлын ийм арга хэмжээ авсан бололтой.
2017 онд B1A4 хамтлаг Тайландад, 2025 онд NCT DREAM хамтлаг Инчёнд ийм тойрог хамгаалалтыг хэрэглэж байсан билээ.

Харин шинжээчид нисэх буудлын ажилтнууд, тасалбар түгээх газрынхан алдартай дуучдын нисэх, ирэх цагийг бусдад тараадаг нь ийм хамгаалалт гарахаас өөр аргагүйд хүргэж байна гэж үзсэн байна.
