UBLife Logo
Спорт

Монгол, ОХУ-ын Арми бөхөөр өрсөлдөв

Монгол, ОХУ-ын Арми бөхөөр өрсөлдөв

Тувагийн нийслэл Кызыл хотод ОХУ, Монголын цэргийн албан хаагчдын дунд бөхийн 6 төрлөөр тэмцээн явагдлаа. “Кубок Защитника” хэмээх энэ тэмцээнийг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан, зохион байгуулжээ.

Хоёр талын Армийн шигшээ багт дэлхий, тивийн АШТ-ий медальтнууд, олон улсын тэмцээний аваргууд байлаа. ОХУ-ын шигшээ багт ЦСКА нийгэмлэг, Цэргийн төв тойргийн спорт ротын тамирчид багтсан байв.

Сонгомол барилдаан: ОХУ — Монгол 5:0

Жүдо: ОХУ — Монгол 4:1

Самбо: ОХУ — Монгол 3:2

Сүмо: ОХУ — Монгол 4:1

Чөлөөт бөх: ОХУ — Монгол 5:0

Монгол үндэсний бөх: ОХУ — Монгол 1:4

Эхний тэмцээн Оросын тамирчдын ялалтаар өндөрлөлөө. Ирэх жил даагаа нэхэх тэмцээнийг манай улсад зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...