UBLife Logo
Дэлхий

Иран дотно орнуудынхаа хөлөг онгоцонд зөвшөөрөл өглөө

Иран дотно орнуудынхаа хөлөг онгоцонд зөвшөөрөл өглөө

Ираны ГХЯ-ны сайд Аббас Аракчи дотно харилцаатай улс орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор гарах зөвшөөрөл өгнө гэдгээ зарлалаа. Харин дайсагнагч орны хөлгүүд энэ хоолойг ашиглах эрхгүй гэж мэдэгджээ.

“Бид ойр дотнын найз гэж үздэг хэд хэдэн оронд Ормузын хоолойгоор гарах зөвшөөрөл өгсөн. Энэ бол ОХУ, БНХАУ, Энэтхэг, Ирак, Пакистан. Маш олон орны ГХЯ-наас Ормузын хоолойгоор нэвтрэх хүсэлт ирж байгаа ч Ираны талын байр суурь хатуу бөгөөд хөдөлшгүй. Дайснууд дахин бидэнд халдахаас эмээдэг болох ёстой. Энэ бол тэдэнд сургамж” Аббас Аракчи

АНУ-ын Засгийн газраас Ормузын хоолойг нээлгэхийн тулд Харк арлыг эзлэх, бүслэх төлөвлөгөө яригдаж байна. Мөн десантын анги илгээх санал ч гараад байгаа юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...