UBLife Logo
Кино

2026 онд амжиж үзэх ёстой 11 кино

2026 онд амжиж үзэх ёстой 11 кино

2026 он кино урлагийн салбарт түүхэн жил болж магадгүй хэмээн олон хүн найдлага тавьж байна. 2023 онд “Oppenheimer”, “Barbie” зэрэг бүтээл нээлтээ хийхэд кино театрыг зорих үзэгчдийг тоо ихээхэн нэмэгдсэн байдаг. Тэгвэл энэ жил нээлтээ хийх The Odyssey, The Devil Wears Prada 2 зэрэг томоохон бүтээлүүд уг амжилтыг давтаж, бүр эвдэж чадах болов уу? Ингээд 2026 он дуусахаас өмнө заавал үзэх ёстой 11 киног танилцуулж байна.

1.The Super Mario Galaxy Movie

Нээлт: 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдөр

Бидний сайн мэдэх тоглоомоос сэдэвлэн бүтээсэн 1993 оны “Super Mario Bros.” кино тухайн үедээ үзэгчид болон шүүмжлэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй. Ашиг орлогын хувьд ч амжилт муутай байсан. Харин 2023 онд нээлтээ хийсэн “The Super Mario Bros. Movie” анимейшн дэлхий даяар өндөр амжилт үзүүлж, нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон. Үүний дараа дахин бүрэн хэмжээний анимейшн бүтээх нь тодорхой болж, үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан билээ.

Энэ удаагийн анимейшнд “Mario” сансарт аялж, огторгуйн олон ертөнцийг судлахын зэрэгцээ “Mushroom Kingdom”-оос алс орших галактикийн янз бүрийн сорилт, адал явдалтай нүүр тулж буй түүхийг өгүүлэх аж.


2.The Drama

Нээлт: 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр

Кинонд сүй тавьсан аз жаргалтай шинэхэн хосын амьдралын тухай өгүүлэх ажээ. Гэвч тэд хуримаа хийхээс долоо хоногийн өмнө томоохон сорилтуудтай тулгарснаар үйл явдал цааш сонирхолтойгоор өрнөх юм.


3.The Devil Wears Prada 2

Нээлт: 2026 оны тавдугаар сарын 1-ны өдөр

“Runway” сэтгүүлийн эрхлэгч болон түүний гэнэн туслахын түүхийг бид анх 2006 онд үзэж байсан билээ. Түүнээс хойш энэхүү кино сая сая үзэгчдийн хайрыг татаж чадсан. Ийнхүү 20 жилийн дараа “The Devil Wears Prada” киноны хоёрдугаар гарах гэж байна. Нэгдүгээр ангиас олон жүжигчид эргэн ирж байгаа аж.


4.Star Wars: The Mandalorian and Grogu

Нээлт: 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр

“The Mandalorian” нь Оддын дайн цувралын хамгийн амжилттай телевизийн спин-офф бүтээл юм. Хамгийн сүүлд “Star Wars: Episode IX – The Rise of Skywalker” 2019 онд гарснаас хойш тус цувралд бүрэн хэмжээний шинэ бүтээл хийгдээгүй байлаа.


5.Disclosure Day

Нээлт: 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр

Бидний мэддэггүй оршихуй байдаг гэвэл та айж байна уу? Тус киноны талаар тийм ч их мэдээлэл байхгүй. Магадгүй энэ онд нээлтээ хийх хамгийн нууцлаг кинонуудын нэг болох биз ээ.


6.Toy Story 5

Нээлт: 2026 оны зургаадугаар сарын 19-ны өдөр

2020 оноос хойш “Pixar”-д амар жилүүд байсангүй. “Turning Red”, “Elio” зэрэг хэд хэдэн олны анхаарлыг татсан бүтээл гаргасан ч тэдний хүлээж байсан шиг амжилтад хүрээгүй. “Pixar” студиогийн хамгийн амжилттай цувралуудын нэг, анхны 3D анимейшн болох “Toy Story” цувралын тавдугаар анги энэ онд нээлтээ хийх гэж байна. Тус ангид тоглоомын ертөнцөд электрон төхөөрөмж шинээр ирж Вүүди, Базз зэрэг гол дүрүүдэд тулгарч буй адал явдал, сорилтын талаар өгүүлэх аж.


7.Supergirl

Нээлт: 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр

“Milly Alcock”-ийн Superman кинонд “Supergirl”-ийн дүрээр оролцсон нь онцлох хэсгүүдийн нэг байв. Кино нь “Kara Zor-El”-ийн түүхийг дагаж, түүний дэлхийд ирэхээс өмнөх хар бараан гарал үүслийг харуулах ажээ.


8.The Odyssey

Нээлт: 2026 оны долдугаар сарын 17-ны өдөр

Оскарын шагналт найруулагч “Christopher Nolan-ийн дараагийн бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус кино нь Грек домогт зохиолын эпосыг суурь болгон ашигласан бөгөөд Трояны дайны дараа “Odysseus Итак руу буюу гэртээ харих адармаат замыг туулж буй түүхийг харуулах аж.


9.Spider-Man: Brand New Day

Нээлт: 2026 оны долдугаар сарын 31-ны өдөр

“Dr. Strange”-ийн шидээс болж Петер Паркерийг дэлхийн бүх хүн мартсан билээ. Тиймээс энэ ангид түүний ганцаардмал амьдралын талаар харуулах нь трейлерээс аль хэдийнээ тодорхой болсон.


10.Avengers: Doomsday

Нээлт: 2026 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр

“Robert Downey Jr” “ Doctor Doom”-ийн дүрээр эргэн ирлээ. Мөн “X-Men”-ийн алдартай гишүүдийг тус кинонд багтааж байгаа гэнэ.


11.Dune: Part Three

Нээлт: 2026 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...