UBLife Logo
Кино

Жүжигчин Себастиан Стэн, Аннабелль Уоллис нар анхны хүүхдээ хүлээж байна

Жүжигчин Себастиан Стэн, Аннабелль Уоллис нар анхны хүүхдээ хүлээж байна

Холливудын жүжигчид болох Себастиан Стэн, Аннабелль Уоллис нар анхны хүүхдээ хүлээж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Хосууд ойролцоогоор дөрвөн жилийн турш үерхэж байгаа бөгөөд удахгүй гэр бүлээ өргөжүүлэхээр зэхэж байна.

Одоогоор хүүхдийн хүйс болон төрөх хугацааны талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Мөн жүжигчдийн төлөөлөгчид энэ мэдээлэлд хараахан тайлбар хийгээгүй байгаа юм.

Энэ мэдээ тэдний хувьд уран бүтээлийн ид ачаалалтай үетэй давхцаж байна.

Себастиан Стэнийн хувьд ойрын хугацаанд түүний дүр бүтээсэн “Fjord” болон “Avengers: Doomsday” зэрэг томоохон төслүүд нээлтээ хийх гэж байна.

Харин Аннабелль Уоллис Жейсон Стейтемтай хамтран тоглосон “Mutiny” кинонд гол дүр бүтээсэн бөгөөд тус бүтээл наймдугаар сард дэлгэцнээ гарахаар төлөвлөгджээ. Мөн тэрээр Netflix-ийн “Unabomber” цувралд тоглох бөгөөд энэ нь алдарт гэмт хэрэгтэн Теодор Качинскийн тухай өгүүлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...