1937 оны гуравдугаар сарын 26-нд АНУ-ын Техас мужийн Кристалл Сити хотод хүүхэлдэйн киноны далайчин Папайд зориулан хөшөө босгосон юм. Хөшөө барих хөрөнгийг шпинат ногоо тариалдаг фермерүүд гаргаж байжээ. Учир нь энэ хүүхэлдэйн кино гарснаар шпинатын борлуулалт 30 хувь огцом нэмэгдсэн гэдэг. Кристалл-Сити хотыг “Шпинатын нийслэл” гэж нэрлэдэг.

Далайчин Папайн дүр 1929 онд гарсан. Түүний зохиолч нь “Thimble Theatre” комиксийн зохиолч Элзи Сегар байлаа.
