UBLife Logo
Дэлхий

Акбар Велайяти: Ормузын хоолой Ираны бүрэн хяналтад байгаа

Акбар Велайяти: Ормузын хоолой Ираны бүрэн хяналтад байгаа

Дайны галыг зогсоох АНУ, Ираны хэлэлцээр Пакистанд эхэлсэн ч талууд тохиролцоонд хүрсэнгүй. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираныг буулт хийлгэж чадаагүй нь шинэ, гайхам зүйл биш байлаа. Хэлэлцээр эхлэхээс өмнө хийж байсан талуудын мэдэгдэл маш өөр, зөрчидмөл шинжтэй байсан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг бүсэлж, ямар ч хөлөг онгоц оруулахгүй, гаргахгүй бай шийдвэр гаргасан гэдгээ зарласан.

Харин Ираны шашны удирдагчийн зөвлөх Али Акбар Велайяти Ромузын хоолойг бүрэн хянаж байгаагаа мэдэгдээд байна.

Али Акбар Велайяти “Иран улс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, стратегийн ашиг сонирхлоо хадгалан үлдэх гадаад бодлого явуулж байгаа. Ормузын хооой манай мэдэлд байгаа, Иран улс газар нутгаа хамгаалах болно” гэжээ.

АНУ, Израилын халдлага эхэлснээс хойш Иранд 3300 хүн амиа алдаад байна. Өнгөрсөн 7 хоногт 14 хоног гал зогсоохоор тохиролцож, хэлэлцээр эхэлсэн ч амжилтад хүрээгүй бололтой.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна