Тайландад хаврын цэрэг татлага явагдаж дууслаа. Энэ жил цэрэгт татагчдын тоо өнгөрсөн жилээс их хэмжээгээр давж, БХЯ тун баяртай байна.
Тус улсад цэрэг татлагаа азын сугалаа хэлбэрээр явуулдаг. Жил бүр дөрөвдүгээр сарын 1-12-нд явагддаг бөгөөд энэ жил 2005 онд төрсөн эрчүүд болон өмнө нь цэргийн албанаас хасагдсан, зайлсхийсэн (1997–2004) “ахмад” үеийнхэн оролцжээ. Хүн бүр амьдралдаа нэг удаа ийм сугалаанд ордог.
/
