Цахим спортын “PGL Bucharest” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөлөө. Манай “The MongolZ” баг хүрэл медалийн төлөөх тоглолтод “3DMAX” багийг 2:0 (Inferno 13:5, Ancient 13:2) бут ниргэж, гуравдугаар байр эзэллээ. Харин тэмцээний аваргаар “FUT” тодорсон.
Манай баг хэдийгээр гуравт орсон ч “The MongolZ”-ийн хоёр тоглолт хамгийн их үзэлттэй тулаанд багтсан. “The MongolZ” – “FUT” тулааныг 320,718 хүн үзсэн нь хамгийн өндөр хандалттай тоглолт байлаа. Мөн “The MongolZ” – PARIVISION тоглолт 300,231 үзэгчтэйгээр гуравдугаар байрт шалгарсан байна. “PGL Bucharest” тэмцээний хэсгийн тоглолтуудаас хамгийн өндөр үзэлттэй нь 279,839 үзэгчтэй “The MongolZ” - BC.Game тоглолт байсан юм.
Манай багийн дараагийн тэмцээн нь “PGL Astana” байх болно.
