Энэ сарын 11-нд болсон Саудын Арабын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн (Saudi Pro League) "Эль Насср" -"Эль Охдуд" багуудын тоглолтын үеэр "Эль Насср" багийн ахлагч Криштиану Роналду мэргэжлийн хөлбөмбөгийн замнал дахь 968 дахь гоолоо орууллаа.
Эдүгээ 41 настай португал хөлбөмбөгчин маань гэмтэл бэртлийн улмаас сар гаруй завсарлаад дөрөвдүгээр сараас эхлэн талбайд гарснаас хойш гурван гоол оруулаад байна.
Мөн түүний баг Саудын Арабын лигийн 28 тойргийн дараа хүснэгтийн нэгд бичигдэж, хоёрт яваа "Эль Халил"-аас таван оноо илүү яваа бөгөөд лиг өндөрлөхөд зургаан тоглолт дутуу байгаа. Арабт ирснээсээ хойш нэг ч цом хүртээгүй байгаа КР7 энэ жил багийнхаа хамт аварга болоход тун ойрхон ирлээ.
Мөн мэргэжлийн хөлбөмбөгчний хувьд албан ёсны бүртгэлтэй тоглолтод 1000 гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болоход 32 гоол оруулах үлдлээ.
Хамгийн гол зорилго Дэлхийн аваргад ч Криштиану Роналду Португалийн шигшээгийн хамт түрүүлэх боломж бий. Энэ зун АНУ, Канад, Мексик улсад зохиогдох 23 дахь удаагийн ДАШТ-д байрлал бүрдээ шилдэг тоглогчтой Португалийн шигшээ баг түрүүлэх магадлал өндөр багуудын тоонд орж байгаа билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
