UBLife Logo
Спорт

ESL: Vitality-г ялсан багт $100 000 шагнал өгнө

ESL: Vitality-г ялсан багт $100 000 шагнал өгнө

Цахим спортын олон улсын ESL (Electronic Sports League) байгууллагаас CS2 төрлийн "Team Vitality” багийн эсрэг ан зохион байгуулж байгаагаа зарлалаа. Тэд Францын багийг ялж, ойрын үеийн IEM, эсвэл ESLProTour цуврал тэмцээнээс хасаж чадсан багт 100 мянган ам.долларын шагнал амалж байгаагаа зарласан байна.

Байгууллагын албан ёсны твиттер хуудаснаа “Хэн нэг нь тэднийг IEM Rio-гоос хасаад өгөөч, гуйж байна. Vitality багийг Masters, ESLProTour цуврал дээр ялаарай. ESLGrandSlam дээр хоёр дахь удаагаа сая ам.долларын шагнал авахад нь саад болоорой. Бид тэднийг зогсоосон багийг 100 мянган ам.доллароор шагнах болно” гэжээ.

IEM цувралын сүүлийн тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сард Краковт болоход Team Vitality түрүүлж, 400 мянган ногооны шагнал хүртсэн. Тэд дараагийн ESL тэмцээнд түрүүлбэл 1 сая ам.долларын бонус авах эрхтэй болох юм.

“IEM Rio 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 13-19-нд явагдана.  Рио-де-Жанейрогийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээнд 16 баг өрсөлдөа юм. Шагналын сан 1 сая ам.доллар.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна