UBLife Logo
Дэлхий

Дэлхийн хамгийн ахмад горилла 69 насны ойгоо тэмдэглэж байна

Дэлхийн хамгийн ахмад горилла 69 насны ойгоо тэмдэглэж байна

Германы нийслэлийн амьтны хүрээлэнд дэлхийн хамгийн хөгшин горилла сармагчин амьдардаг. Түүний нэр Фату. Энэ жил 69 нас хүрч байгаа бөгөөд амьтны хүрээлэнгээс төрсөн өдрөөр нь дуртай амттанаар нь дайллаа.

Гиннесийн ном, Берлиний амьтны хүрээлэнгийн мэдээллээр Фату 1957 оны дөрөвдүгээр сарын 13-нд Африкт төрсөн. Түүнийг 1959 онд Германд авчирч байжээ. Горилла сармагчин байгаль дээр 35-40 насалдаг ч маш сайн арчилж, хамгаалахад илүү урт насалж чаддаг гэдгийг Фату харуулсан юм.

Фатугийн амьдрал адал явдлаар дүүрэн байсан. 1959 онд түүнийг Баруун Африкт Францын усан цэрэг олсон байна. Магадгүй тэр эцэг эхээ алдсан өнчин сармагчин байсан байх. Тэр усан цэрэг Марселийн нэгэн уушны газарт тавьсан өрөө Фатугаар төлж байжээ. Дараа нь түүнийг Францын амьтны худалдааны мэргэжилтэн мадам Лафевр авч, эцэст нь Берлиний амьтны хүрээлэнд худалдсан байна.

1959 он

Өнгөрсөн жил тум амьтны хүрээлэнгийн 75 настай фламинго шувуу нас барсны дараа Фату Берлиний амьтны хүрээлэнгийн хамгийн ахмад нь болсон. Сүүлийн үед хөгшрөлийн шинж илэрч, шүд нь унан, үе мөчний үрэвсэлтэй болжээ. Гэхдээ тэр цоглог хэвээр. Хүрээлэнгийнхээ Мпензи (40 нас), Биби (29), Жамбалой (24), Санго (21), Тилла (4 нас) горилла сармагчнуудтай үеийн юм шиг тоглож наадсан хэвээр.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна