UBLife Logo
Спорт

Европын шилдэг лигийн анхны эмэгтэй ахлах дасгалжуулагч Мари-Луизе Эта

Европын шилдэг лигийн анхны эмэгтэй ахлах дасгалжуулагч Мари-Луизе Эта

Германы Бундеслигийн “Унион” баг ахлах дасгалжуулагч Штеффен Баумгартыг ажлаас нь халж, оронд нь 34 настай бүсгүй Мари-Луизе Этаг улирал дуустал багийн ахлах дасгалжуулагчаар томиллоо. Эта ийнхүү Европын шилдэг 5 лигийн багийг удирдах болсон анхны эмэгтэй ахлах дасгалжуулагч болж байгаа юм. Англи, Испани, Итали, Герман, Францын лигт эмэгтэй ахлах дасгалжуулагч өмнө нь хэзээ ч байсангүй.

Мари-Луизе Эта 6 настайгаасаа “Дрезден” багт хөлбөмбөг тоглож эхэлсэн. Хагас хамгаалагч. Германы эмэгтэйчүүдийн Турбине, Хамбург, Вердер багуудад тоглож байсан. Германы залуучуудын шигшээ багт Европ, дэлхийн аварга болж байжээ.

27 настайдаа зодог тайлж, “Унион” багийн туслах дасгалжуулагч болсон. Энэ сарын 12-нд эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.

Мари-Луизе 2014 онд Нигерийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Бенжаминтай гэрлэсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна