Ливаны өмнөд хэсгийн Дебель тосгонд нэвтэрсэн израил цэргүүд тус тосгоны Есүс Христийн хөшөөг лантуугаар нүдэн, эвдэлж байгаа гэрэл зураг цахим ертөнцөд тарсан. Энэ явдлын улмаас Израил улс христийн шашинтнуудаас уучлал гуйж, нэмт этгээдүүдийг хатуу шийтгэхээ амлаж байсан билээ.
Израилын ГХЯ-ны сайд Гидеон Саар “Ичгүүртэй явдал. Бид христийн шашинт хүн бүхнээс уучлал гуйж байна” гэсэн бол Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Үнэхээр гунигтай байна. Цочролд орлоо” гэжээ.
Өнөөдөр Израилын армиас мэдэгдэл хийж, тус хөшөөг нураасан хоёр цэргийг олж тогтоон, 30 хоногийн хугацаатай баривчиллаа гэж мэдээллээ. Хөшөөг лантуугаар эвдэлсэн цэрэг болон гэрэл зургийг авсан цэргийг дайны цагийн хуулиар 30 хоног баривчилсан. Мөн хэргийн газарт байсан ч зогсоогоогүй 6 цэрэгт сахилгын арга хэмжээ авчээ.
Тосгоны иргэдэд шинэ Есүс Христийн хөшөө босгож өгснөө Израилын арми зарлалаа.

