UBLife Logo
Newsfeed

Яг одоо үнэ төлбөргүй үзэж болох 8 үзэсгэлэн

Яг одоо үнэ төлбөргүй үзэж болох 8 үзэсгэлэн

Урин хаврын өдрүүд айлчлан ирж буй энэ цагт чөлөөт цагаараа очиж үзэхэд тохиромжтой үнэ төлбөргүй үзэсгэлэнгүүдийг танилцуулж байна. Цаг агаар дулаарч, хотын уур амьсгал сэргэж байгаа энэ үед хайртай дотнын хүмүүстэйгээ болзоонд явангаа үзэсгэлэн үзэж, урлагийн гайхамшгийг мэдрээрэй.

1.Б.Заяажаргал, “Нутгийн зүг“ гэрэл зургийн үзэсгэлэн

Хугацаа: Тавдугаар сарын 7-ныг хүртэл өдөр бүр 10:00–18:00 цагийн хооронд

Хаана: Улаан гэр арт галерей

Баримтат гэрэл зурагчин Б.Заяажаргалын анхны бие даасан “Нутгийн зүг“ үзэсгэлэн Улаан гэр арт галерейд гарч байна. Тус үзэсгэлэн нь нутгийн ахуй амьдрал, хүмүүсийн хөрөг, өдөр тутмын үйл явдлыг баримтжуулсан бүтээлүүдээс бүрджээ.

2.Ө.Одхүү, “Амь“ үзэсгэлэн

Хугацаа: Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд

Хаана: Хаан галерейд

Уран бүтээлч Ө.Одхүү “амьд байна“, “амь орох“ гэх ойлголтыг энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан илэрхийлжээ. Ингэхдээ нүд, уушги, зүрх зэрэг эрхтнүүдийн дүрслэлийг ашигласан байна. Тус үзэсгэлэн гарсан цагаасаа олны анхаарлыг татаад байна.

3.Б.Тэлмэн, “The Voice“ дижитал, биет бүтээлийн үзэсгэлэн

Хугацаа: Дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл

Хаана: Tondo art gallery

Дижитал артист, дизайнер Б.Тэлмэнгийн дижитал болон биет бүтээлийн үзэсгэлэн Тондо арт галерейд дэлгэгдлээ. Тус үзэсгэлэн нь жижиг хэсэг бүрийг нь 3D хэвлэлээр хэвлэн бүтээсэн баримлуудаас бүрджээ. Монголын эртний соёлыг орчин үеийн технологитой хослуулсан өвөрмөц үзэсгэлэн гарчээ.

4.Д.Дорждэрэм, “Харьцангуйн тохиол“ үзэсгэлэн

Хугацаа: Тавдугаар сарын 03-ныг хүртэл

Хаана: Б Контемпорари арт галерей

Уран бүтээлч Д.Дорждэрэмийн ес дэх удаагийн бие даасан үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнгийн зарим бүтээл нь шинээр бүтээгдсэн бол нөгөө хэсэг нь олон жилийн туршид боловсруулагдан, хувьсаж, “дуусаагүй” хэвээр оршсоор буй процессын үргэлжлэл байдлаар дэлгэгдэж байгаа гэнэ.

5.Б.Тамир, “Chimege“ гэрэл зургийн үзэсгэлэн

Хугацаа: Дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл

Хаана: Хөх нар арт галерей

Гэрэл зурагчин, дизайнер Б.Тамир 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дарсан байгалийн гэрэл зургуудаа уг үзэсгэлэнгээр олонд танилцуулж байна.

6.Л.Амарсанаа, "FIFTY" уран зургийн үзэсгэлэн

Хугацаа: Дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл

Хаана: Монголын Урчуудын Эвлэлийн арт галерей

Тус үзэсгэлэн зураач Л.Амарсанаагийн тав дах бие даасан үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд 50 ширхэг усан будаг, 50 ширхэг зураасан зураг, 50 ширхэг каллиграф бүтээлүүд дэлгэгджээ.

7. Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана”

Хугацаа: Тавдугаар сарын 16-ныг хүртэл

Хаана: ХУД, Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хойно NM tower, Б блок, 2 давхарт байрлаж байна.

Уран бүтээлч Ц.Соёлмаагийн 15 жилийн туршид туурвисан бүтээлүүдийг гурван цаг үеийн хуваагдлаар тус үзэсгэлэнд дэлгэжээ. Монгол уран бүтээлч Хятад үндэсний уран зургийн арга барилаар бүтээлүүдээ туурвиснаараа онцлогтой.

8.“Алс газар сурахаар одогсод: 100”

Хугацаа: Дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл

Хаана: Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим

Монгол залуус Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан "Алсан газар сурахаар одогсод: 100" нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгөөс архивын баримтууд, захидал, цахилгаан, бичгийн машин, сурагчдын хавтас хэрэг зэрэг олон эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна