UBLife Logo
Кино

Тавдугаар сард нээлтээ хийх 7 гол кино

Тавдугаар сард нээлтээ хийх 7 гол кино

Өнөөдөр тавдугаар сарын 1. Энд бичигдэх шинэ кинонууд энэ сар нээлтээ хийх юм. Харин та кино театарт эсвэл дулаахан буйдан дээрээ тухлан сууж, таашаал аваарай.

“The Devil Wears Prada 2”

Хэн ч үргэлжлэл хийгээч гэж гуйгаагүй байхад үргэлжлэл нь гараад ирсэн гэж хэлэхэд болно. Гэхдээ нэгэнт хийгээд бүтээсэн хойно цаг зарцуулан үзэх нь зүйтэй. Тэр тусмаа эхний хэсэгт сэтгүүлийн арын амьдралыг тун бодит гаргаж чадсан билээ. Мэрил Стрип, Энн Хэттэуэй,  Эмили Блант нарын тулааныг болгоогоорой. Тавдугаар сарын 1-нд дэлхий даяар нээлтээ хийнэ.

“The Sheep Detectives”

Хью Жекман малчин эзэн нь хонин сүрэгтээ адал явдалтай ном уншиж өгдөг энэ киноны гол баатар. Харин хонинууд дараа нь сонссон зүйлээ ярилцаж, бараг мөрдөгч болох шахаж байгаа юм. Хөөрхий малчин тун сэжигтэй байдалд амиа алдсанаар хонин сүрэг мөрдлөгөө эхлэх юм. Тавдугаар сарын 7-ноос дэлгэцэнд гарна.

“The Magic Faraway Tree”

Бүтэн болон бүрэн биш гэр бүлийн адал явдлын тухай өгүүлнэ. Жүжигчин Эндрю Гарфилд, Клэр Фой нар хөдөөний сууринд нүүж очно. Тэнд нэгэн шидэт мод байх бөгөөд түүний тусламжтайгаар шидэт ертөнцөд очих боломжтой.

“Mortal Kombat II”

“Mortal Kombat” бол кино ертөнцөд хамгийн удаан амжилттай яваа видео тоглоомоос сэдэвчилсэн бүтээл. Байнга шүүмжлүүлж байдаг ч хүмүүс үзсээр байгаа. Тавдугаар сарын 8-нд нээлттэй.

“In the Grey”

Гай Ричи сүүлийн үед киног ар араас нь цувруулан үйлдвэрлэсээр байгаа. Энэ кинонд супер агентууд нэгэн баяны хөрөнгийг булаан авч, зөрчил эхэлдэг. Тавдугаар сарын 21-нд үзээрэй.

“The Mandalorian & Grogu”

Сүүлийн үед алга болсон “Оддын дайн”-ыг сэргээхээр гарсан кино гэлтэй. Хэр амжилттай болохыг нь тавдугаар сарын 20-нд үзье.

“Backrooms”

Энэ сарын хамгийн хүлээлттэй байгаа аймшгийн кино. Тавдугаар сарын 29-нд нээлттэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...