UBLife Logo
Кино

“Euphoria” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдөв?

“Euphoria” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдөв?

Үзэгчдийн тэсэн ядан хүлээж байсан “Euphoria” киноны гуравдугаар бүлэг HBO-д дөрөвдүгээр сарын 12-нд эхэлсэн билээ. Харин анхны бүлэг бараг 7 жилийн өмнө 2019 оны зун гарч байсан юм. Энэ хооронд гол дүрийн жүжигчид том одод болцгоосон. Сидни Суини, Зендея, Жейкоб Элорди нар урилгаар тасардаггүй дээд зэрэглэлд багтсан бол харин Алекса Деми арай даруухан амьдарч байна.

Сидни Суини

Сидни Суини ямар амжилтад хүрснийг ярих хэрэг бараг байхгүй биз? 2025 оноос хойш түүний нэр цахим ертөнцөөс салахгүй байгаа. Сидни “American Eagle” шуугиант сурталчилгаанд тоглож, “The Housemaid” гэсэн хэт задгай кинонд тоглоод амжсан. Сидни Суиниг “Euphoria” киноны фенүүд эхний бүлгийн мөрөөдөмтгий охины дүрээр санаж байгаа байх. Цувралын бүлэг болгон дээр тэр зоригтой, халуухан болж өөрчлөгдсөөр байна.

Зендея

Эхний бүлгээс гуравдугаар бүлэг хүрэх хэдэн жилийн дотор Зендея зүүмер үеийнхний шүтээн болон хувирсан. Харин энэ цувралын түүний дүр болох Ру эмзэг охин байсан бол шинэ бүлэгт хүйтэвтэр, бие даасан эмэгтэй болж өөрчлөгджээ. Зендея, Том Холанд хоёрын харилцааны талаар яриагүй хүн байхгүй биз ээ. Энэ хавар тэднийг гэрлэсэн гэх цуурхал гарч, хуримын хуурамч зураг тарж байлаа.

Алекса Деми

Түүний дүр Мэдди бол энэ цувралын хамгийн хайр татсан дүр. Өөрийгөө хамгаалж чаддаг, шазруун ч дотроо үнэнч, зөөлөн бүсгүй билээ. Гуравдугаар бүлгийн нээлт дээр ирсэн тэрээр маш өөр болоод ирсэн байлаа. Нэг хэсэг нь Демиг Кайли Женнертэй харьцуулсан бол нөгөө хэсэг нь тураах эм хэрэглэжээ гэж хэлж байв.

Мод Апатоу

Эхний бүлгийн хамгийн уйтгартай, чимээгүй баатар хоёрдугаар бүлэгт хамгийн их анхаарал татсан нь болсон. Сургууль дээрээ шуугиантай жүжиг тавьж байсныг санаж байгаа биз дээ. Харин шинэ бүлэгт тэр кино студид ажиллаж байна. Ямар дуулиан тарихыг хүлээж сууя.

Хлоя Черри

Хоёрдугаар бүлэгт дүр авахынхаа өмнө тэр порно жүжигчин, эротик фотомодель гэдгээрээ алдартай байлаа. Түүний том уруул, харь гаригийн хүн мэт царай юу ч тоохгүй мэт харагдах шинэ тренд үүсгэсэн.

Барби Феррейра

Барби Феррейра гуравдугаар бүлэгт гарахгүйгээр шийдсэн. Түүний дүр болох Кэт тарган, найз төдий хэвээр үлдэж, хөгжихгүй байна гэж тэр үзсэн юм. Ингээд Барби турахаар шийдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...