UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: ДАШТ-ий 97 кг жинд түүхэнд байгаагүй өрсөлдөөн болно

Чөлөөт бөх: ДАШТ-ий 97 кг жинд түүхэнд байгаагүй өрсөлдөөн болно

Энэ жилийн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ Бахрейны нийслэл Манама хотод 2026 оны 10-р сарын 24-нөөс 11-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд сүүлийн үед хоригт ороод байсан ОХУ-ын шилдэг бөхчүүд оролцоно.

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев нэгэн ярилцлагадаа “Энэ жилийн ДАШТ-ий 97 кг жинд түүхэнд байгаагүй өрсөлдөөн болно” гэж хэлсэн байна.

Үнэхээр энэ жингийн бүх одод элдэв зүйлгүй Манамад очвол ямар өрсөлдөөн гарахыг бөх сонирхогчид л сайн ойлгож байгаа билээ.

Абдулрашид Садулаев олимпын хошой, дэлхийн 6 удаагийн аварга бол түүнтэй хэдэн жил өрсөлдсөн АНУ-ын Кайл Снайдер олимпын алт, мөнгөн медальтай, дэлхийд 4 түрүүлсэн бөх. Тэдэнтэй сүүлийн үед ур чадвар нь дэндүү дээшилсэн иран аавтай япон бөх Араш Ёшида гарч ирнэ. ДАШТ-ий хүрэл медальтай, Азид 3 түрүүлсэн 22 настай залуу.

Олимпын аварга Бахрейны Ахмед Тажудинов, олимпын мөнгөн медальт Гүржийн Гиви Матчарашвили, Ираны Амирали Азарпира, Азербайжаны дагестан залуу Магомедхан Магомедов нар ч хэнээс ч эмээхгүй.

Ёстой мөрөөдлийн тэмцээн болох нь лавтай. Одоогийн байдлаар дэлхийн чансааны тэргүүн 3 бөх.

/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...