UBLife Logo
Спорт

Ямар ч цомоос илүү сэтгэл хөдөлгөсөн түүх

Ямар ч цомоос илүү сэтгэл хөдөлгөсөн түүх

Дуниа Сибомана 6 настайдаа Конгод маш аймшигтай зүйл амссан. Эрэгтэй дүүтэйгээ цуг голын эрэг дээр тоглож байтал сүрэг шимпанзе сармагчин дайрчээ. Дүү нь газар дээрээ амиа алдаж, харин Дуниа маш хүнд гэмтсэн. Түүний дээд доод уруул, баруун чих, гарын хуруу тасарч, дотор эрхтэндээ ч хүнд гэмтэл авсан юм. Дүүгээ алдсан, өөрөө эрэмдэг болсон нь түүнд сэтгэлийн хүнд цохилт өгч, хүү хэнтэй ч ярьдаггүй, зожиг болон өссөн байна.

Түүнийг найман нас хүрэхэд эмч нар урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ эхлүүллээ. Уруулын ганц мэс засал гэхэд л найман цаг үргэлжилж байв. Арьс, булчин нөхөн суулгаж, байнгын хяналт дор амьдарна. Дуниа нийт 16 хагалгаанд орж, энгийн жирийн амьдралд эргэн орох боломжтой болсон юм.

Гэхдээ түүний түүх бол зүгээр нэг хөл дээрээ боссон түүх биш.

Олон жилийн дараа тэр АНУ-д ирж, бөхөд дурлалаа. Энэ спорт түүний хувьд зүгээр нэг хобби биш бие, сэтгэлийн хүч чадлаа, өөрийгөө дахин олох утга учиртай эд байлаа.

16 хүнд хагалгаа.

203 ялалт, 17 ялагдал.

Мужийн 3 удаагийн аварга.

АНУ-ын Үндэсний аварга.

Нью-Йоркийн Нассо тойргийн аварга.

Өнөөдөр Дуниа Сибомана Америкийн хамгийн ирээдүэй бөхчүүдийн нэг. 18 настай. Тэр нүүр царайгаа нуух гэж оролддоггүй, хэнтэй ч зураг авхуулан, солилцож, өнгөрснөө ил тод ярьдаг.

Багадаа бараг бүтэн нүүрээ эрэмдэглүүлсэн ч эр зоригтойгоор тэмцсээр амжилтад хүрч, олон мянган хүний үлгэр жишээ болсон хүний түүх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...