Цахим спортын “PGL Astana” тэмцээн энэ сарын 9-17-нд Казахстаны Астана хотод явагдаж байна. 1,6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг өрсөлдөж байна.
Тус тэмцээнд манай хоёр баг оролцож байгаа билээ. Өчигдөр “The Mongolz” баг “Spirit” багт 0-2 ялагдсан.

“Spirit” багийн лидер Данил “Donk” Крышковец энэ талаараа “Хоёр дараалан монголчуудтай тоглолоо. Өнөөдөр “The Huns” багийн ах нарыг нь “The Mongolz”-ыг буулгаж авлаа. Амархан байсан. Гэхдээ сүүлийн хэсэгт өөрсдөөсөө болоод хэцүү байдал үүсгэж орхилоо. Андрей "tN1R" Татариновичийн бие их муу байлаа. Түүнийг дэмжиж, сэтгэгдэл бичээрэй. Маргааш плей-оффт шалгарахын төлөө тоглоно. Ирж, дэмжээрэй” гэж бичсэн байлаа.

Манай “The Mongolz” баг өнөөдөр G2, “The Huns” АНУ-ын “Fisher College” багтай өрсөлдөнө.
5-р сарын 9
Aurora 0-2 Heroic
Fisher College 0-2 G2
Gentle Mates 1-2 Mouz
Magic 0-2 The Mongolz
Falcons 2-0 K27
Spirit 2-0 Huns
Furia 2-0 Monte
PARIVISION 0-2 9z
5-р сарын 10
Mouz 2-1 G2 / 1-0
K27 1-2 Gentle Mates / 0-1
Spirit 2-0 The Mongolz / 1-0
Aurora 2-0 The Huns / 0-1
Furia 2-0 Heroic / 1-0
PARIVISION 2-0 Fisher College / 0-1
Falcons 1-2 9z / 1-0
Monte 2-0 Magic / 0-1
