БНХАУ-ын ГХЯ-наас “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-15-нд төрийн айлчлал хийнэ” гэж албан ёсоор мэдээллээ. Хоёр удирдагч сүүлийн үед тулгамдаад байгаа асуудлууд болох Иран, Тайванийн асуудал, цөмийн зэвсэг, хиймэл оюуны талаар хэлэлцэх юм. Мөн ашигт малтмал, газрын ховор элементийн гэрээг сунгах талаар ярилцах болно.
Энэ айлчлал гуравдугаар сард төлөвлөгдсөн байсан ч Ираны дайны улмаас хойшилсон юм. Дэлхийн хоёр том эдийн засгийн хувьд төдийгүй дэлхий нийтийн хувьд тун чухал айлчлал байх болно.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргийн хамт энэ оны сүүлээр АНУ-д хариу айлчлал хийх ажээ.
