БНАСАУ-д Үндсэн хуульдаа маш том өөрчлөлт орууллаа. Гол өөрчлөлтийг дурдваас “Хэрэв гадаадын ямар нэг орноос удирдагч Ким Жон Уны амийг хөнөөх, эсвэл хөнөөх оролдлого хийхэд тухайн дайсны зүг цөмийн пуужин автоматаар хөөрөх болно” гэжээ. Ямар нэг яриа хэлэлцээр, утсаар ярих гэсэн асуудлууд огт байхгүй, шууд автоматаар хариу цохилт, гэхдээ цөмийн цохилт өгөх юм. Яагаад гэвэл Үндсэн хуульд тэгж заасан байгаа. Ингэснээр Барууны орнууд Ким Жон Уныг айлган, сүрдүүлэх гэж оролдоход л цөмийн цохилт авч магадгүй болжээ.

Энэхүү хуулийн шинэчлэлтийг БНАСАУ-ын удирдлага Ойрх Дорнодод болж байгаа дайнаас жишээ авсан байна. АНУ, Израилын арми Ираны бараг бүх дээд удирдагчдыг маш оновчтой, шуурхай устгасныг тэд харсан. Тиймээс тэдэнд амь насны даатгал хэрэгтэй. Ойрх Дорнодод дайн эхлэхэд л Ким Жон Ун “Бид цөмийн зэвсэггүй байсан бол цохилтод өртөх байсан” гэж хэлж байсан билээ. Ийнхүү Залуу удирдагч амь насны “найдвартай” даатгал хийлгэлээ гэж Барууны шинжээчид үзэж байна.
