Цахим спортын “IEM Atlanta 2026” тэмцээн энэ сарын 11-17-нд АНУ-ын Атлантад явагдаж байна. Өчигдөр болсон тоглолтод манай Senzu-гийн “BC.Game” баг “B8 Esports” багт 2:0 (Overpass 13:2, Mirage 13:11) ялагдаж, тэмцээнийг орхилоо.
“BC.Game” багийн мэргэн бууч Александр "s1mple" Костылев энэ ялагдалдаа багийн гишүүдээ буруутгажээ.
Тэрээр “Анхнаасаа л тоглолтын төлөвлөгөөгөө барихгүй байхад тоглоход тун хэцүү байна. “IEM Atlanta” тэмцээнээс хасагдлаа. Энэ бүрэлдэхүүнээрээ 5 хоног бэлтгэл хийчихээд арай ч дээ. Одоо яая гэх вэ” гэж бичжээ.
“BC.Game” баг “IEM Atlanta 2026” тэмцээнээс хасагдсан анхны баг боллоо. Хоёр ялагдаад 13-16 дугаар байрт орж, 4000 ам.долларын шагнал хүртжээ.
Александр “s1mple" Костылев
Денис "electroNic" Шарипов
Робин "ScrunK" Рёпке
Азбаяр "Senzu" Мөнхболд
Адонес "krazy" Нобре
