UBLife Logo
Спорт

ДАШТ-2026: Оролцогч багуудын онцгой өмсгөлүүд 1

ДАШТ-2026: Оролцогч багуудын онцгой өмсгөлүүд 1

Олимпын наадмын дараа орох спортын том наадам хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд сар гаруй хугацаа үлдлээ. Оролцогч багууд бэлтгэл сургуулиа базаахын зэрэгцээ тэмцээний гоёл, өмсгөлөө танилцуулсаар байна. ДАШТ-д тоглох шигшээ багууд бүгд л улс орныхоо онцлогийг харуулсан, сүртэй сайхан өмсгөлтэй талбайд гарч ирдэг. Харин спортын хорхойтнууд бид цуглуулагдаа тэдний өмсгөлөөс авахыг хүссээр л.

Ардчилсан Конго

“Леопардуудын өмсгөл нь тэдний тоглолтын арга барилыг илтгэж байна. Эрч хүч, ур чадвар, хөөр баясгаланг харуулсан өмсгөл” гэж Конгогийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдсэн.

Хаити

Энэ баг өмсгөлөөрөө ард түмэн болон төрт улсынхаа 222 жилийн ойд хүндэтгэл илэрхийлжээ. “200 зуун жилийн өмнө манай улс үүссэн. Одоо шинэ үе эхэлж байна. Хаити бол уул нуруу, далай тэнгис, мод, хамгийн гол нь хүмүүс. Өмсгөлийн гол зүйл нь төрийн далбаагаа мандуулсан цэрэг эр” гэжээ.

Турк

Туркчууд тогтсон загвар, хэлбэртээ үнэнч. Цээжин дээрээ улаан цагаан зураастай сайхан өмсгөл.

Чех

Энэ шинэ өмсгөл тэдэнд аз авчирсан. Эрхийн төлөөх халз тоглолтод энэ өмсгөлөө өмсөөд тэд ялсан билээ. Үндсэн хувцас нь сонгодог улаан, хоёр дахь нь алтан шар хүрээтэй цагаан өмсгөл.

Швед

Швед орны үндсэн шар өнгө. Хоёр дахь цэнхэр өмсгөл дээрх угалз хээ тун ганган.

Панам

“Reebok” брэнд Панамд бэлтгэсэн үндсэн өмсгөл нь хурц улаан, хоёр дахь нь хөндлөн зураастай хөх өмсгөл.

Гана

Энгэр дээр хар од, таван хошуу. Талбайд дээрээ хийх тоглолтын өмсгөл нь аалзны шүлс мэт хээтэй бол хоёр дахь нь хээ угалзтай. Нийслэл Аккра хотын алдартай захаас сэдэвлэсэн гэнэ.

Хорват

Хэрэв германчууд adidas-аас Nike-д “урвасан” бол Хорватын шигшээ эсрэг зам туулсан. Дээр нь тэд 1990 оны өмсгөлтэй ижил загвар хийлгэсэн гэж байгаа.

Англи

Английн баг өмсгөлөө шинэчлээгүй. Эхнийх нь цагаан, хоёр дахь нь улаан. Гэхдээ Nike энгэр дээр нь байсан 1966 оны ДАШТ-ид түрүүлсэн одыг нь эргүүлэн хийжээ. Катарт энэ од байгаагүй юм. Улаан өмсгөл дээрх бүх лого голд байрласан.

Колумби

Өмсгөлийн өнгө хэвэндээ. Харин эрвээхэйн дүрстэй өвөрмөц угалз нэмэгдсэн нь алдарт зохиолч Габриэль Гарсия Маркесийн уран бүтээлийг илэрхийлжээ. Хоёр дахь өмсгөл нь Колумбийн олон янзын үзэсгэлэнт байгалийг харуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...