UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: 2027 оны ДАШТ АНУ-ын Лас-Вегаст болно

Чөлөөт бөх: 2027 оны ДАШТ АНУ-ын Лас-Вегаст болно

ДБНХ-ноос ирэх жилийн нас насны ангиллын ДАШТ-ий явагдах хугацаа, гаүрыг танилцууллаа. 2027 оны насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 11-19-нд Америкийн Лас-Вегаст 20 мянган хүний багтаамжтай “Thomas & Mack Center” цогцолборт явагдана. Энэ ДАШТ-ээс жин тус бүрт олимпын 4 эрх шууд олгоно гэдгээрээ онцлогтой. Олимпын 18 жингийн 72 оролцогч тодрох юм. АНУ чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг 12 жилийн дараа хүлээн авах боллоо.

Мөн бусад насны ангиллын ДАШТ-ий хуваарийг танилцуулсан.

U17 ДАШТ – 2027 оны 8-р сарын 2-8, Йордан, Амман.

U20 ДАШТ – 2027 оны 8-р сарын 23-29, Нови-Сад, Серби.

Ахмадын ДАШТ – 2027 оны 10-р сарын 5-10, Порец, Хорват.

U23 ДАШТ – 2027 оны 10-р сарын 18-24, Румын, Брашов.

Ирэх жилийн хуваарь гарсан ч энэ жилийн гол тэмцээн болох 2026 оны ДАШТ явагдах газар тодорхойгүй хэвээр байгаа. Тэмцээн Бахрейнд болох байсан ч Ойрх Дорнодын хямралын улмаас хүлээн авахгүй байж магадгүй болсон. Одоогийн байдлаар Казахстан улс зохион байгуулахаар ярилцаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...