Хичээл, сургуулийн амралт эхэлж байгаа энэ үед үзэх кино, цуврал хайж байгаа биз дээ. Тэгвэл яг одоо Netflix платформ дээр хамгийн өндөр үзэлттэй байгаа 10 цувралыг танилцуулж байна. Амралтаараа заавал үзэх жагсаалтдаа хадгалаарай.
1. The Roast of Kevin Hart

Imbd үнэлгээ: 6.2
Тус шоу нь Netflix болон жүжигчин Кевин Харт нарын хамтран зохион байгуулж буй инээдмийн нэвтрүүлэг юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартнууд тайзан дээр гарч, Кевин Хартыг “roast” буюу хөгжилтэй байдлаар шоглон хошигнох юм.
2. Worst Ex Ever: Season 2

Imbd үнэлгээ: 7.3
“Worst Ex Ever” нь зөвхөн Netflix платформоор цацагддаг бодит гэмт хэргийн баримтат цуврал юм. Тус цувралын хоёрдугаар улирал нь нийт дөрвөн ангитай. Дөрвөн ангийн турш бодит амьдрал дээр болсон гэр бүлийн хүчирхийлэл, хууран мэхлэлт, гэмт хэргийн түүхүүдийг ярилцлага болон бодит баримтад тулгуурлан өгүүлдэг.
Хоёрдугаар улирал нь романтик харилцаа хэрхэн ноцтой, аймшигтай гэмт хэрэгт хүрч болдгийг харуулсан олон кейсүүдийг багтаасан байна.
3. Nemesis

Imbd үнэлгээ: 5.8
“Nemesis” нь саяхан нээлтээ хийсэн гэмт хэргийн төрлийн цуврал юм. Цувралын үйл явдал Лос Анжелес хотод өрнөнө. Туршлагатай мөрдөгч болон ухаалаг гэмт хэрэгтний хооронд өрнөх сөргөлдөөн, адал явдлыг голлон харуулах ажээ.
“Nemesis” нь гарсан цагаасаа хойш сошиал орчинд ихээхэн яригдаж, анги ахих тусам үзэгчдийн сонирхлыг улам бүр татсаар байна.
4. Legends (2026)

Imbd үнэлгээ: 7.9
“Legends” нь тавдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн Их Британийн гэмт хэрэг, драм төрлийн цуврал юм. Энэхүү цувралыг 1990-ээд онд Их Британид болсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн байна. Тухайлбал гаалийн ажилтнууд нууц ажиллагаа явуулж, хар тамхины томоохон бүлэглэлүүдийг илрүүлэн таслан зогсоож буй үйл явцыг харуулах гэнэ.
“Legends” цувралын эхний улирал нийт зургаан ангитай бөгөөд бодит түүхээс сэдэвлэсэн, хурц өрнөлтэй гэмт хэргийн драм гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаж байна.
5. Man on Fire

Imbd үнэлгээ: 6.7
“Man on Fire” нь Эй Жей Квиннеллийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн адал явдалт, сэтгэлзүйн драм төрлийн цуврал юм. Тус цуврал нь нийт долоон ангитай . Цувралд Жон Крисси хэмээх хуучин цэрэг найзыгаа алагдсаны дараа Бразилын Рио-де-Жанейро хотод очиж, нэгэн бяцхан охиныг хамгаалах аюултай даалгаварт оролцож буй түүхийг өгүүлэх аж.
6. Devil May Cry: Season 2

Imbd үнэлгээ: 7.4
“Devil May Cry” анимэйшны хоёрдугаар бүлэг энэ оны хамгийн их хүлээлттэй бүтээлүүдийн нэг болж, албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёрдугаар улирал нийт найман ангитай. Тус бүлэгт гол дүр Данте өөрийн ихэр ах Вержилтэй дахин нүүр тулж, Спардагийн гэр бүлийн нууц болон чөтгөрийн ертөнцийн илүү гүнзгий зөрчил илрэх үйл явдлыг өгүүлнэ.
Мөн энэ улирал нь өмнөхөөсөө илүү харанхуй уур амьсгалтай, хурц тулааны дүрслэлүүд болон ихэр ах дүүсийн сэтгэлзүйн зөрчил дээр илүү төвлөрсөн бүтээл болжээ.
7. Raw: 2026 - May 11, 2026

“Raw” нь 2026 оны тавдугаар сарын 11-нд болсон долоо хоног тутмын шууд дамжуулалтаар гардаг мэргэжлийн барилдааны нэг анги юм. Энэ дугаарт аваргын бүсийн төлөөх маргаан, шинээр гарч ирж буй тамирчид болон дүрүүдийн хоорондын зөрчил голлон өрнөж, үзэгчдийн анхаарлыг татсан олон тулаан, сонирхолтой үйл явдлууд гарсан байна.
8. Should I Marry A Murderer?

Imbd үнэлгээ: 6.4
“Should I Marry a Murderer?” нь Их Британийн гурван ангит бодит гэмт хэргийн баримтат цуврал юм. Энэхүү цуврал нь шүүх эмнэлгийн эмч Кэролайн Мюрхедийн бодит түүхийг өгүүлнэ. Тэрээр Шотландын анчин залуутай сүй тавин жирийн, аз жаргалтай амьдралтай байсан үеэс эхэлнэ кино эхэлнэ. Гэвч 2017 онд түүний сүйт залуу өөрийн ихэр ахын хамт нэгэн хүн амины хэрэгт холбогдсоноор түүний амьдрал орвонгоороо эргэх тухай өгүүлэх аж.
9. Perfect Match: Season 4

Imbd үнэлгээ: :5.8
“Perfect Match” нь болзооны реалити нэвтрүүлэг юм. Оролцогчид тансаг байшинд хамт амьдарч, төрөл бүрийн сорилтуудыг даван өөрт тохирох төгс хосоо олохыг зорьдог. Нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын зураг авалтыг Мексикт хийжээ.
10. Danny Go!

Imbd үнэлгээ: :8.2
“Danny Go!” нь хүүхдэд зориулсан хөгжмийн болон танин мэдэхүйн телевизийн нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлэг нь дуу, бүжиг, тоглоомын хэлбэрээр хүүхдүүдэд хөгжилтэй байдлаар танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой.
