Германы шигшээ баг ДАШТ-ий бүрэлдэхүүнээ зарлахад хэн ч гайхсангүй. Учир нь шар хэвлэл, спортын сэтгүүлчид хэдийн багт хэн хэн багтахыг мэдээлчихсэн байлаа. Тэдний мэдээлэл үнэн байжээ. 40 настай Мануэль Нойер шигшээ багийн нэг дугаарын хаалгачаар сонгогдлоо. Ману шигшээ багаас зодог тайлаад байсан ч багийн гишүүд Нойерийг буцаан авчрахыг Нагельсманн дасгалжуулагчаас хүссэн гэнэ. Ийнхүү бэртэлтэй байгаа аз муутай Тер Штеген дАШТ-д оролцож чадахгүй боллоо. Германы багийн одод Жамал Мусиала, Флориан Виртц, Кай Хавертц, Антонио Рюдигер, Йозуа Киммих, Леон Горетцка нар бүгд байгаа. Харин Серж Гнабри гэмтсэн нь гол хохирол. Германы баг хэсэгтээ Кюрасао, Кот-д’Ивуар, Эквадортой таараад байгаа билээ.

Германы шигшээ
Хаалгач:Оливер Бауманн (Хоффенхайм), Мануэль Нойер (Бавари), Александр Нюбель (Штутгарт).
Хамгаалагч: Нико Шлоттербек,Вальдемар Антон (Борусси Дортмунд), Натаниэль Браун (Айнтрахт), Паскаль Гросс (Брайтон), Давид Раум (Лейпциг), Антонио Рюдигер (Реал), Жонатан Та (Бавари), Малик Тиав (Ньюкасл).
Хагас хамгаалагч: Йозуа Киммих, Александар Павлович, Леон Горетцка, Леннарт Карл, Жамал Мусиала (Бавари), Феликс Нмеча, Максимилиан Байер (Борусси Дортмунд), Анжело Штиллер, Жейми Левелинг (Штутгарт), Надим Амири (Майнц), Флориан Виртц (Ливерпуль).
Довтлогч: Кай Хавертц (Арсенал), Лерой Сане (Галатасарай), Дениз Ундав (Штутгарт), Ник Вольтемаде (Ньюкасл).
