UBLife Logo
Спорт

Дасгалжуулагчдаа “жийгдээд” ДАШТ-ээс хасагдсан одод

Дасгалжуулагчдаа “жийгдээд” ДАШТ-ээс хасагдсан одод

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугцаа үлдэж, оролоцгч багууд бүрэлдэхүүнээ ээлж дараалан зарласаар байна. Зарим багийн мэдүүлэг спорт сонирхогчдын гайхлыг төрүүлж, улс орныг талцуулахдаа хүрээд байгаа билээ. ДАШТ-ийг өнжих одод гэмтэл бэртлээс гадна дасгалжуулагчийн ивээлд багтсангүй. Ингээд шигшээ багтаа багтаагүй оддын жагсаалтыг танилцуулья.

1-р байр, Филип Фоден, Англи

Премьер лигийн 2023/2024 улирлын шилдэг тоглогч Фоден ДАШТ-ий шигшээ багт дуудагдсангүй. 2020 онд анх дуудагдсанаасаа хойш байнга тоглож, 49 тоглолтод оролцож, 4 гоол хийгээд байсан юм. 2022 оны ДАШТ, хоёр Евро тэмцээнд оролцсон. Энэ улирал тэрээр хоёр удаа гэмтэж, “Манчестер Сити” багийн үндсэн багаас хасагдсан. Гэхдээ 49 тоглоод 10+7 үзүүлэлттэй. Ерөнхий дасгалжуулагч Томас Тухель түүнийг сонгоогүй шалтгаанаа 10 байрлалд хэт олон тоглогч байгаа учраас гэж тайлбарласан.

2-р байр, Коул Палмер, Англи

Палмер шигшээд багтаагүй нь олон хүний гайхлыг төрүүлсэн. Энэ хавар тэрээр нөхөрсөг тоглолтуудад гарч байсан ч Тухель түүнийг дуудсангүй. Коул шигшээ багт 2023 оноос хойш тоглож, 14 тоглолтод гарч, хоёр гоолтой. Евро-2024 тэмцээний финалд Испанид гоол оруулсан гавьяатай. Гэвч Премьер лигт 33 тоглохдоо дөнгөж 10+3 үзүүлэлттэй, таван удаа гэмтсэн гэдэг нь Тухелийн шийдвэрт нөлөөлсөн нь ойлгомжтой. “Тэр тоглолтын хувь заяанд хуучин шигээ нөлөөлж чадахгүй байсан” гэж Тухель хэлсэн.

3-р байр, Жоао Педро, Бразил

Жоао Педро ДАШТ-ий шигээ багт сонгогдоогүй нь ёстой гэнэтийн зүйл байлаа. 24 настай Жоао 2023 оны 11 дүгээр сард үндсэн шигшээд дуудагдаж, 8 тоглолтод гарсан. Яг одоо хамгийн сайн формтой байгаа тоглогч. Энэ улирлын “Челси” багийн шилдэг тоглогч нь тэр байлаа. Премьер лигийн 49 тоглолтод 20+9 гэсэн бахархам амжилттай. Харин Карло Анчелотти түүнийг биш Неймарыг сонголоо.

4-р байр, Трент Александер-Арнольд, Англи

Александер-Арнольд 2018 оноос хойш шигшээ багийн байнгын гишүүн, 34 тоглолтод 4 гоол хийсэн. 2018, 2022 оны ДАШТ, Евро-2024-т оролцсон. Харин хамгаалалтад сайн биш байгаа нь Тухельд нөлөөлсөн байх. Испанийн “Реал”-д шилжээд үнэнийг хэлэхэд олигтой тоглоогүй. Хэд хэдэн удаа гэмтэж, 30 тоглолтоос 5 дамжуулалттай.

5-р байр, Харри Магуайр, Англи

33 настай түүний хувьд сүүлийн ДАШТ нь байх ёстой байлаа. Харри 2017 оноос хойш шигшээд хүчин зүтгэж, 66 тоглолтод 7 гоол оруулсан. Хоёр ДАШТ, нэг Еврод багтайгаа орсон. Өнгөрсөн гуравдугаар сард л шигшээд дуудагдаж байсан тоглогч.

6-р байр, Антони, Бразил

Испанийн “Бетис” багт энэ улирал 14 гоол, 10 дамжуулалтаар багаа Аваргуудын лигт хөтөлсөн. 2023 оноос хойш шигшээд дуудагдаагүй байсан ч Карло түүнийг энэ жил эргүүлэн авчирсан юм. Антониг баруун жигүүрт ОХУ-ын “Зенит” багийн Луис Энрикегээс сул гэж үзсэн нь гайхалтай.

7-р байр, Сердар Азмун, Иран

Саяхан Ираны шигшээг Азмунгүйгээр төсөөлөхөд бэрх байлаа. Азмун шигшээдээ 91 тоглож, 57 гоол хийсэн. 2018, 2022 оны ДАШТ-д оролцсон. Түүнийг дуудаагүйд улс төрийн шалтгаан ч бий. Арабын Эмиратын Ерөнхий сайдтай хоёр улсын сөргөлдөөний үеэр зураг авахуулсан нь Ираны дарга нарт таалагдаагүй. АНЭУ-ын лигт ч сайн тоглоогүй, 15 тоглолтод 3+2 үзүүлэлттэй.

8-р байр, Дани Карвахаль, Испани

Мадридын Реал багаас нэг ч тамирчин сонгогдоогүй. Тэдний дундаас 34 настай Дани дуудагдаагүй нь гайхалтай. 2018, 2022 оны ДАШТ, Евро-2024-т оролцсон. 2014 оноос хойш шигшээ багт 52 тоглож, нэг гоолтой. Энэ улирал Карвахаль гурван удаа гэмтэж, ганц оновчтой дамжуулалт өгсөн амжилттай.

9-р байр, Дин Хёйсен, Испани

Нидерландаас булааж авсан Хёйсен ч уригдсангүй. 21 настай төвийн хамгаалагчийн хувьд энэ улирал тун тааруухан байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 40 тоглож, 2 гоол, 2 дамжуулалттай.

10-р байр, Эдуарду Камавинга, Франц

Камавинга “Реал” багт энэ улирал сайн тоглоогүй. Аваргуудын лигийн “Бавари”-тай хийсэн тоглолтод талбайгаас хөөгдсөн. 23 настай ч тэрээр шигшээдээ 29 тоглоод амжсан байлаа. 2020 оноос хойш тогтмол дуудагдаж байсан ч 2026 онд чадсангүй.

11-р байр, Кингсли Коман, Франц

Коман 2015 оноос хойш шигшээ багт байгаа ч 2018 оны ялгуусан дэлхийн аваргад оролцож чадаагүй. 2022 оны ДАШТ-ээс гадна гурван Еврод өрсөлдсөн. Шигшээдээ 61 тоглож, найман гоолтой. 2025 онд Саудын Арабын багт шилжсэн нь шигшээ багийн боломжийг нь үгүй хийсэн.

12-р байр, Ришарлисон, Бразил

Ришарлисон Бразилын багийн гол довтлогч гэж олон хүн бодож байлаа. 2022 оны ДАШТ-д тэр 4 тоглолтод 3 гоол хийж байсан. 2018 оноос хойш шигшээдээ 54 тоглохдоо 24 гоолтой сайхан амжилттай. Гэвч энэ жил “Тоттенхэм” баг нь тун тааруухан тоглосон билээ.

13-р байр, Уилфрид Заха, Кот-д’Ивуар

Английн шигшээд татгалзаж байсан Заха Кот-д’Ивуарын шигшээд 2017 оноос хойш 34 тоглосон. Нийт дөрвөн Африкийн цомд оролцсон ч дасгалжуулагч Эмерс Фаэ түүнийг тоосонгүй.

14-р байр, Эмиль Форсберг, Швед

Форсберг 2014 оноос хойш шигшээдээ тогтмол тоглож, 92 тоглон, 21 гоол оруулсан. Өнгөрсөн намар түүнийг АНУ-ын лигээс дуудан авчирч байсан бол энэ хавар огт дуудсангүй.

15-р байр, Ирвин Лосано, Мексик

Мексикийн сүүлийн 10 жилийн хурц од. 2016 оноос шигшээд багтаж, 75 тоглоод амжсан. Гэвч түүний нэр өргөтгөсөн бүрэлдэхүүний 55 тоглогч дунд ч байсангүй. Ирвин 2025 оны нэгдүгээр сард МЛС лигийн “Сан-Диего” багт шилжсэн. Гэхдээ дасгалжуулагчтайгаа муудалцаад хасагдсан.

16-р байр, Морган Гиббс-Уайт, Англи

Гиббс-Уайт бол Английн шилдгүүдийн нэг. Гэвч Тухель түүний төвийн хамгаалалтад өөр илүү тамирчин бий гэж үзсэн.

17-р байр, Люка Шевалье, Франц

Шевалье өнгөрсөн жил Францын шилдэг хаалгач болж, 40 сая еврогоор ПСЖ багт ирж байлаа. Гэвч тэр орос хаалгач Матвей Сафоновт ялагдаад сэлгээнд суусан. Сонгоогүй нь ойлгомжтой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...