“Vitality” гурав дахь цом, харин “Spirit” хариугаа авахаар очих болно.
Долоо хоногийн дараа буюу зургаадугаар сарын 2-нд Counter-Strike 2 төрлийн түүхэнд тав дахь удаагийн ДАШТ болох “IEM Cologne Major 2026” эхлэх гэж байна. Арван жилийн дараа дэлхийн хамгийн том тэмцээн Кёльнд буцан ирж, шилдэг 32 баг аваргын цом, 1,25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Ямар багууд оролцох вэ?
Сонгон шалгаруулах тэмцээн гэж байхгүй, оролцогчдыг зөвхөн Valve (VRS) чансаа шийднэ. Сүүлийн 1,5 жилд байгуулсан гавьяагаараа тэргүүлсэн дэлхийн шилдэг 32 баг ирнэ. Чансаа өндөр багууд гурав дахь шатнаас буюу шилдэг 16-гаас тоглож эхэлнэ. Тэдний дунд өнгөрсөн жилийн аварга “Team Vitality” байгаа. Энэ баг 2026 онд замдаа тааралдсан өүхнийг нугачин дарсан. Мөн Атлантагийн тэмцээнд тэргүүлсэн “Natus Vincere”, Оросын “PARIVISION” багууд бий. Оросын “Team Spirit” баг, орчин үеийн хамгийн том од болох Данила “donk” Крышковец нар дэлхийн чансааны 3-т байгаа ч хоёрдугаар шатнаас тэмцээнд орно.
“Team Falcons” баг ч олны анхаарлын төвд байна. Энд шилдэг мэргэн бууч Илья “m0NESY” Осипов, залуу авьяастан Максим “kyousuke” Лукин нараас гадна домогт ахлагч Финн “karrigan” Андерсен байгаа тул “Vitality”-гийн хамгийн том өрсөлдөгч болох юм. 21 настай казах залуу Данил “molodoy” Голубенкогийн тоглож байгаа Бразилын FURIA чансаагаар эхний тавд дэвшиж, гуравдугаар шатнаас оролцоно. Манай “The MongolZ” мөн гуравдугаар шатнаас тоглох юм.

Нэгдүгээр шат
GamerLegion (Европ)
B8 (Европ)
HEROIC (Европ)
BetBoom Team (ОХУ)
BIG (Герман)
M80 (АНУ)
MIBR (Бразил)
SINNERS (Европ)
NRG (АНУ)
TYLOO (Хятад)
Sharks (Бразил)
Gaimin Gladiators (Бразил)
Team Liquid (Европ)
Lynn Vision (Хятад)
THUNDER dOWNUNDER (Австрали)
FlyQuest (Австрали)
Хоёрдугаар шат
FUT Esports (Европ)
Team Spirit (ОХУ)
Astralis (Швед)
G2 Esports (Европ)
Legacy (Бразил)
paiN Gaming (Бразил)
Monte (Европ)
9z Team (Бразил)
Гуравдугаар шат
Team Vitality (Европ)
Natus Vincere (Европ)
Team Falcons (Европ)
The MongolZ (Монгол)
PARIVISION (ОХУ)
Aurora Gaming (Турк)
FURIA (Бразил)
MOUZ (Европ)

Тэмцээний систем
Тэмцээн дөрвөн шаттай. Энэ жил дүрмээ өөрчилсөн.
Эхний 3 шат швейцар системээр (3 ялбал дараагийн шат, 3 ялагдсан нь хасагдана) явагдана. Гэхдээ гуравдугаар шатын бүх тоглолт best-of-3 (2 ялах хүртэл) форматтай.
Эхний шат (6-р сарын 2-5): чансааны 17-32 дахь багууд;
Хоёр дахь шат (6-р сарын 6-9): Эхний шатын ялагч 8 баг дээр чансааны 9-16-д бичигдсэн багууд оролцоно;/
3 дугаар шат (6-р сарын 12-16): Хоёрдугаар шатны ялагч 8 баг дээр чансааны шилдэг 8 баг тоглоно. Энэ шат анх удаа best-of-3 форматаар “Palladium” танхимд үзэгчдийн өмнө явагдах болно.
Плей-офф (6-р сарын 18-21): Шалгарсан шилдэг найман баг домогт “LANXESS Arena” цогцолборт өрсөлдөнө.
Гранд-финал Ням гарагт буюу зургаадугаар сарын 21-нд best-of-5 (3 ялах хүртэл) форматаар явагдана.
ESL-ийн Twitch, YouTube дэх тусгай сувгаар шууд үзэх боломжтой.
