UBLife Logo
Дэлхий

Залхуучуудад зориулсан 10 минут хэвтээгээр хийх дасгал

Залхуучуудад зориулсан 10 минут хэвтээгээр хийх дасгал

Энэхүү япон дасгал нь ердөө 14 хоногийн дотор биеийг уян налархай болгож чадна. Үүний тулд та өдөрт 10 минут хэвтэхэд л хангалттай. Өдөрт 10 мянган алхам хийх дасгалыг ямар ч залхуу хүн хийж чадна. Тэгвэл япон эрдэмтэд бүр босох шаардлагагүй 10 минутын дасгал нээж олжээ. Энэхүү дасгалын талаар 2026 оны тавдугаар сарын эхээр ярьж эхэлсэн юм. Ямар ч хурд, ачаалал байхгүй, гол нь бие, хөлөө хөдөлгөхөд л болно. Нэгэнт босохгүй тул унах аюулгүй учир ахмад хүмүүст тохиромжтой.  Булчин нэмэгдүүлж, хүч чадал оруулахгүй ч энэ дасгал биеийн уян хатан чадварыг үлэмж сайжруулдаг байна.

Шинэ дасгалыг зохиогч профессор Ёрико Атомигийн хэлснээр, дасгалууд нь нурууны дагуух булчинд үзүүлэх ачааллыг бууруулж, гол нурууны булчинг илүү идэвхтэй ажиллуулахад хүргэдэг тул үр дүнтэй байдаг. Энэхүү арга суурин амьдралын хэв маягт чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэжээ.

1. Хэвлийн булчинг идэвхжүүлэх

Нуруун дээрээ хэвтээд гараа гэдэс дээрээ тавина. Хуруун доорх булчингаа чангалж, суллана. 8 удаа давтаж хийнэ.

2. Өгзгөө өргөх

Дээш харж хэвтээд өгзгөө бага зэрэг өргөөд 5 секундийн турш барь. 10 удаа давтана.

3. Хөл, улны дасгал

Нэг хөлөө тэгшлээд, нөгөө хөлөө 90 градусын өнцгөөр нугална. Хөлийн ул хэсгийг өргөж, хөлийн хуруугаа нугалаад, дараа нь хөлөө аажмаар тэгшлээд, хуруугаа урагш чиглүүлнэ. Энэ байдлаараа 5 секунд байх хэрэгтэй. Хөл тус бүр дээр 3 удаа давтана.

4. Хөлийн хуруугаараа “Чулуу, цаас, хайч”

Хөлийн хуруугаараа зураг дээрх дүрсийг хийнэ. 5 удаа давтана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...