UBLife Logo
Спорт

Фото: Сүмочид Парист зодоглож байна

Фото: Сүмочид Парист зодоглож байна

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны бөхчүүд Францын нийслэлд аялан тоглолт хийж байна. Парис хот 3 дахь удаагаа сүмочдыг хүлээн авч байгаа нь энэ бөгөөд урьд нь 1986, 1995 онд бөхчүүд зочилж байлаа.

Энэ удаад сүмогийн танилцуулгаас гадна дээд зиндааны бөхчүүдийн хасагдах журмаар явагдах тэмцээн хоёр өдөр явагдсан.

Эхний өдрийн тэмцээнд озэки Котозакүра түрүүлж, озэки Киришима үзүүрлэлээ.

Чөлөөт цагаараа бөхчүүд Парис хотоор зугаалж, хотын иргэдэд үндэсний бөхөө сурталчилж байна.

Харин Ёшинофүжи, Хакүнофүжи хоёр шүтдэг хөлбөмбөгийн ПСЖ багийхаа цэнгэлдэх хүрээлэнд зочилж, нэрийн өмсгөл бэлгэнд авчээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...