Хөлбөмбөгийн ДАШТ яг одоо дуулиантай өрнөж байна. Өнгөрөгч амралтын өдрөөр Мексикийн Жалискод болсон тэмцээний үеэр нэгэн эр Өмнөд Солонгосын инфлүүнсерийн өөдөөс арьс өнгөөр ялгаварлах үйлдэл гаргасан нь бичлэгт буужээ.

Инфлүүнсер Юн Сү-Жин нь TikTok болон YouTube дээр нийт 9 сая гаруй дагагчтай бөгөөд Өмнөд Солонгосын баг Чехийн багийг ялсан мөчийг бичлэг болгон буулгаж авах үед түүний хойно сууж байсан эр ийм үйлдэл гаргажээ.
Инстаграмдаа хуваалцсан бичлэг дээрээ тэрээр “Би ДАШТ үзэхийн тулд энэ хүртэл явж ирсэн шүү дээ. Би л ийм эмзэгээр хүлээж аваад байна уу?“ хэмээжээ.
Түүний ард сууж байсан эр Жалиско мужийн Топографи, геоматик инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Улисес Бернал хэмээх хүн байсан нь тун удалгүй интернэтэд ил болжээ. Тус холбооны зүгээс тун удалгүй мэдэгдэл гаргаж, түүнийг ажлаас нь чөлөөлөх болно хэмээн мэдээлжээ.
Өчигдөр буюу ням гарагт Улисес өөрийн хаягаараа дамжуулан уучлал гуйсан бичлэгээ цацав.
Олон нийтийн сүлжээ даяар уур бухимдалд автсан хэрэглэгч нар сэтгэгдлээ илэрхийлж байгаа бөгөөд арьс өнгөөр ялгаварлах үзэл болон нэгнийхээ соёлыг хүндэтгэн, дуурайх хоёр тэс ондоо зүйл болохыг дахин сануулж байна.

