UBLife Logo
Дэлхий

Анхны их наядтан Илон Маскийн хөрөнгийг хэрхэн дуусгах вэ?

Анхны их наядтан Илон Маскийн хөрөнгийг хэрхэн дуусгах вэ?

Бид түүхэн цаг үед амьдарч байна. Хувьсал өөрчлөлт ихтэй энэ ертөнцөд бүтэн үе, байгаль дэлхий өөрчлөгдөхөөс гадна эдийн засгийн дэлхийн түүх шинээр бичигдэж байна. Тиймээ, Илон Маск хүн төрөлхтний түүхэнд анхны их наядтан боллоо.

Уржигдархан түүний дансанд 780 тэрбум ам.доллар байсан бол өчигдөр 1 их наяд, өнөөдөр 1,2 их наяд ам.доллартой болжээ. Маргааш, нөгөөдөр хэдтэй болохыг бодохоос аймаар. Илон Маск дэлхий дээр  хүссэн болгоноо худалдан авч чадна. Юу ч худалдан аваад байсан цаана нь зөндөө мөнгө үлдэнэ. Өдөрт нэг сая ам.доллар зарцуулаад байхад хөрөнгө нь дахиад 3000 жил дуусахгүй гэнэ. Эдийн засгийн мэргэжилтэн, шинжээч нар Маскийг 100 нас хүртлээ энэ их наядаа яавал дуусгаж болохыг тооцоолон гаргажээ.

-Хэрвээ Маск 100 нас хүртлээ өдөр бүр 59 500 000 ам.доллар үрвэл;

-Хэрэв цаг тутамд данснаасаа 2 480 000 ам.доллар аваад байвал;

-Минут тутамд 41 360 ам.доллар гарздаад байвал 100 нас хүрэхэд нь их наяд нь дуусах юм байна.

Гэхдээ ганц өдөрт дуусгах нэг арга байгаа нь Илон Маск дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрд 132 ам.доллар өгөхөд болох гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...