“АНУ, Иран улсууд “Энхийн хэлэлцээр” байгуулах тохиролцоонд хүрлээ” гэж Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф мэдэгдлээ. Тэрээр талуудын хооронд зуучлагчийн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Шариф дайныг дипломат замаар шийдэх шийдвэр гаргасан хоёр улсад талархал илэрхийлээд Катар, Саудын Араб, Турк улсууд хүчин зүтгэл гаргасныг онцолсон байна.
Гэрээний агуулга тодорхой болоогүй ч энэ 7 хоногт талууд хэд хэдэн уулзалт хийж, нарийн ширийн зүйлээ тохиролцох юм байна. Хоёр тал энэ сарын 19-ний Баасан гарагт Швейцарт Энхийн гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. Дональд Трамп Баасан гарагт гэрээнд гарын үсэг зурахаар өөрийн биеэр ирж ч магадгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” сүлжээндээ энэ мэдээг батлаад Ормузын хоолойн бүслэлтийг нэн даруй зогсоох тушаал буулгаснаа мэдэгдлээ. Тэрээр “Ормузын хоолой бүрэн нээлттэй болсныг зарлаж байна. Дэлхийн хөлөг онгоцнуудаа хөдөлгүүрээ асаа. Энэ хоолойгоор нефть халгин цалгин урсаг. Энэ бүс нутаг жинхэнэ энх тайван амьдрахад нь туслах Ерөнхийлөгчийг анх удаагаа оллоо. Надаас өөр хэн ч ингэж чадаагүй” гэж бичсэн байлаа.
Бас нэг тодорхой зүйл бол Израилын Ливанд өгч байгаа цохилтыг бүрэн зогсоохоор болжээ.
