UBLife Logo
Спорт

Thorin: Senzu-гүй “The MongolZ” мөнхийн дундаж баг

Thorin: Senzu-гүй “The MongolZ” мөнхийн дундаж баг

Цахим спортын шинжээч Дункан "Thorin" Шилдс CS2 төрлийн манай “The MongolZ” багийн бүрэлдэхүүний өөрчлөлт, шинэчлэлийг хатуу шүүмжиллээ. Олон нийтийн сүлжээнд тэрээр  “Азбаяр "Senzu" Мөнхболдгүй бол “The MongolZ” багт итгэх хүн байхгүй болно” гэж бичжээ.

Thorin “Senzu-гүй “The MongolZ” баг цаашид хөгжин, дэвших боломжгүй болж, том тэмцээнд түрүүлж чадахгүйгээс гадна бусдын итгэлийг алдана. Хэрэв Senzu яагаад энэ багаас явсан үнэн түүх ил гараад “The Mongolz” баг буруутай байх юм бол би энэ багт дахиж хэзээ ч итгэхгүй болно. Тэд үүрд мөнхийн дундаж хэвээр үлдэнэ” гэж жиргэжээ.

Одоо Германд болж байгаа “IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатанд “The MongolZ” баг “9z”-д 0:2 ялагдаад тэмцээнийг орхиж, дэлхийн чансаа нь наймаас буугаад байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...