UBLife Logo
Дэлхий

Фото: Венесуэлд газар хөдөлж, олон мянган хүн амиа алдлаа

Фото: Венесуэлд газар хөдөлж, олон мянган хүн амиа алдлаа

Өчигдөр үдэш 18:04 цагт Венесуэлийн нийслэлээс баруун зүгт хоёр хүчтэй газар хөдлөлт дараалан боллоо.

Эхнийх нь 7,2 магнитудын хүчтэй байсан бол нэг минутын дараа 7,5 магнитудын хүчтэй хөдөлсөн байна.

Каракас хотод байшин барилга нурж, их хэмжээний хохирол учраад байна. Мэргэжилтнүүд энэ газар хөдлөлтөөр олон мянган хүн амиа алдсан гэж үзэж байна.

АНУ-ын “United States Geological Survey” хүрээлэнгээс “Өргөн уудам нутгийг хамарсан маш хүчтэй газар хөдлөлт байлаа. 10-100 мянган хүн нас барсан байх магадлалтай” гэж мэдэгдлээ.

Энэ өдөр улс орон даяар Карабобо (1821) тулааны ялалтын баяраа тэмдэглэн амарч, иргэд ихэнх нь гэртээ байх үед газар хөдөлсөн.

Энэ хоёр газар хөдлөлтөөс 25 минутын дараа Японд 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...