Зуны улирал эхэлж, хүмүүс амралт, аялал жуулчлалд явж байна. Гэхдээ зуны амралтаа кино үзэж өнгөрөөх ч бас муугүй санаа шүү. Ингээд энэ сард нээлтээ хийх гол 8 киног танилцуулъя.
“Minions & Monsters”

Өнөөдөр АНУ-д нээлтээ хийж байгаа энэхүү хүүхэлдэйн кино 100 жилийн өмнө миньонууд юу хийж байсныг үзүүлэх юм. Нээлтийнхээ дараа Peacock стриминг дээр 4 сар болоод “Netflix”-д шилжиж, 9 сар байрших гэнэ.
“Enola Holmes 3”

“Netflix” дээр энэ сарын 1-нд эхлэх юм. Милли Бобби Браун гурав дахь удаагаа мөрдөгч Шерлок Холмсын дүүгийн дүрийг бүтээнэ. Ахыгаа тэр аврах болно. Учир нь Холмсыг хулгайлж, барьцаанд авах болно.
“Fo ze ngaan”

Долоодугаар сарын 9-нд нээлтээ хийх Хонконгийн тулаант кино. Найруулагч Кэнжи Танигакигийн бүтээл. Үйл явдал тун энгийн, охиныг нь хулгайлсан дайснуудаас өшөөгөө авна.
“Moana”

Есдүгээр сарын 10-нд АНУ-ын кино театруудаар гарна. “Моана” хүүхэлдэйн кино тун их амжилт олсон тул бүрэн хэмжээний кино хийхгүй бол болохгүй. Полинез омгийн залуу гүнж сайн үйл бүтээхээр арлаа орхино. Түүнд туслахаар хагас бурхан хамт явах нь Дуэйн Жонсоны дүр.
“Evil Dead Burn”

Цувралын гурав дахь кино. Энэ сарын 16-нд дэлхий дахинд нээлтээ хийнэ. Гашуудлаа тайлахаар цугларсан нэгэн гэр бүлийнхнийг эзгүй байшинд үхлээс аймар зүйл хүлээж байна.
“Power Ballad”

Энэ сарын 16-нд нээлтээ хийх юм. Пол Радд, дуучин Ник Жонас нарын инээдмийн кино. Гол баатар супер хит дуу зохиосон ч өөрийгөө зохиосон гэдгийг баталж чаддаггүй.
“The Odyssey”

Энэ жилийн хамгийн хүлээлттэй байгаа төсөл. Найруулагч Кристофер Нолан Гомерийн алдарт туулийг хэрхэн дэлгэцэд буулгаснаа үзэгчдэд энэ сарын 17-нд шалгуулна. Одиссей хааны дүрд Мэтт Деймон тогложээ. Ер нь маш олон од оролцсон кино.
“Spider-Man: Brand New Day”

Хүн-аалзны тухай кино сайн, муу янз бүр байсан ч хүмүүс кино театр орж үзсээр байгаа. Энэ сарын 31-нд мөн үнэнч фэнүүд нь театрт цуглах ёстой.
