БНСУ-ын Бусан хотод болсон ЮНЕСКО-гийн 48 дахь чуулганаар Дэлхийн өвд шинээр хэд хэдэн өвийг бүртгэн авлаа. Грекийн засгийн газраас олон жил нэр дэвшүүлж ирсэн Олимп уул дэлхийн өвд албан ёсоор бүртгэгдэж, дэлхийн хоёдугаар дайны үеэр холбоотны цэргийн десант буусан Нормандын эрэг газрыг мөн элсүүлэн авсан байна.
Олимп уулыг хүн төрөлхтөнд маш үнэ цэнтэй, дэлхийн байгаль, соёлын объект хэмээн санал нэгтэй дүгнэсэн байна. Одооноос эхлэн тус уулыг тусгай хамгаалалтад авах юм. 2918 метр өндөр энэ ууланд маш олон эртний хөшөө, дурсгал байдаг билээ.
Дэлхийн дайны үед Европыг Нацист Германаас чөлөөлөхөөр холбоотны цэргийн буусан Нормандын эргийн таван наран шарлагын газрыг мөн дэлхийн өвд бүртгэсэн. Шинжээчид энэ эрэг орчмын газарт Германы цэргийн бэхлэлт, цайзын үлдэгдэл, бөмбөгдөлтийн ул мөр, живсэн хөлөг онгоцнууд байдаг нь түүхэн дурсгалтай гэж үзжээ.
Японы эртний нийслэл хотууд болох Асүка, Фүживара, жилд 6 сая зээр нүүдэллэдэг Өмнөд Суданы Бома-Бандингило, Италийн Маркегийн эртний театрууд, Финландын Алвара Аалто архитектурын 13 объект, Ираны Аламут цайз, Ташкентийн орчин үеийн архитектур шинээр дэлхийн өвд оржээ.
