UBLife Logo
Дэлхий

ОХУ-д зорчих иргэдэд зориулан зөвлөмж гаргалаа

ОХУ-д зорчих иргэдэд зориулан зөвлөмж гаргалаа

Сүүлийн үед ОХУ-ын Эрхүү мужид халдварт өвчин гарсан талаар янз бүрийн мэдээ гарч байна. ГХЯ-наас тус улсад зорчих иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.

“Эрхүү мужид гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, тухайн иргэн нас барсан талаарх мэдээг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхны төлөөх хяналтын холбооны албанаас гаргасан байна. 

Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй, зорчихоор төлөвлөж буй болон оршин сууж иргэд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэм сахихыг зөвлөж байна.

Иргэн Танд консулын зөвлөгөө, мэдээлэл шаардлагатай бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой” гэжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...